Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Эрдэнэбаяр: Шатахууны хомсдол үүсээгүй тул иргэд тайван байхыг хүсье

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ашигт малтмал, газрын тосны газраас шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/284990006781362

Ашигт малтмал газрын тосны газрын дарга Ц.Эрдэнэбаяр "Шатахууны хомсдолын асуудал үүсээгүй тул иргэд тайван байхыг хүсье. Татан авалт хэвийн үргэлжилж, үр дүнгээ өгч байгаа. Иргэдэд оочир үүсгэж, бухимдуулсандаа төрийн байгууллагын зүгээс уучлал хүсэж байна. 

Татан авалтын хэмжээнд нөлөөгөө үзүүлж байгаа. Нэг ШТС 24 цагт 10 тонн шатахууны борлуулалтыг хэвийн үедээ хийдэг байсан. Гэвч тухайн ШТС-д оочер дараалал үүссэнээр борлуулалтын тоо хэмжээ нэмэгдэх, хэдэн цагийн өмнө дуусах, бензин нь дуусахад хий соролт үүсэх, агуулахаас ШТС-аа цэнэглэх гэх мэт процессууд явагдаж байгаа. Үүнийг иргэд бензин дууссан мэтээр буруу ойлгож байх шиг байна. Шатахуун ямар нэгэн байдлаар тасалдсан зүйл байхгүй. Замын-Үүд болон Сүхбаатар боомт дээр бензин буугаад, хэвийн тараагдаж байгаа.

Дэлхийн зах зээл дээрх үнэ тогтвортой байж байгаад өсөлт явагдаж байгаа. Монгол бол импортлогч улс. Үйлдвэрээ барьсан үед шатахууны үнийн асуудал яригдана.

"Сод Монгол" группийн ерөнхий захирлын тушаал гарч дотооддоо тодорхой хэмжээний хязгаарлалтыг хийсэн гэх тайлбарыг авсан. Өчигдөр УУХҮ-ийн сайд ААН-ийн төлөөлөлтэй уулзаж ярилцахад тухайн үед техникийн алдаа гарсан гэдгээ "Сод Монгол" группээс хэлсэн бөгөөд залруулга өөрсдөө гаргасан байсан" гэв.

"Шунхлай" ХХК-ийн төлөөлөл "Өчигдөр 16:00 цагаас хойш ачаалал нэмэгдэж ШТС-ууд дээр урт дараалал үүссэн. Үүнтэй холбоотой ШТС-д шатахуунгүй болсон байсан. Шөнөдөө ихэнх ШТС-уудын шатахуун зарагдаж дууссан. Шунхлай компанийн зүгээс агуулахаас ачилтыг зохион байгуулж байгаа ба зургаан ШТС-д шатахуун очиж амжаагүй, одоогоор 26 ШТС хэвийн ажиллаж байна. Агуулахын нөөцийн хувьд хэвийн байгаа" гэв.