Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Газар эзэмших болон ашиглах эрхийн улсын бүртгэлийн “Э”, “А” дугаарыг автоматаар олгож эхэлжээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2021 оны аравдугаар сарын 4-ний өдрөөс Улсын бүртгэлийн байгууллага газар эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэлийн дугаар /“Э”, “А”/-ыг дундын мэдээллийн сангаар дамжуулан автоматаар олгож эхэлжээ.

Ингэхдээ аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамлаас дундын мэдээллийн сангаар дамжуулан цахимаар мэдүүлсэн газар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж улсын бүртгэлийн дугаар олгосноор газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд улсын бүртгэлийн дугаарыг тэмдэглэдэг байна.

Тус газрын дарга болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/621, А/191 дугаартай хамтарсан тушаал батлагдан, системд холбогдох өөрчлөлт, тохиргоог хийснээр ийнхүү газар эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэлийн “Э”, “А дугаарыг автоматаар олгодог болжээ.