Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүн мод тарих хөдөлгөөнд нэгджээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ОБЕГ

Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын бие бүрэлдэхүүн энэхүү мод тарих хөдөлгөөнд нэгджээ.

Тэд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2,500 гаруй мод суулгах бэлтгэл ажлыг хангаж, мод тарих ажлыг эхлүүлсэн байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэрээ “уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга бол мод тарих явдал мөн” гэдгийг онцолж, 2030 он гэхэд Монгол Улс нэг тэрбум мод тарих хөдөлгөөнийг эхлүүлж байгааг мэдэгдсэн билээ.

 

Эх сурвалж: ОБЕГ