Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

ИНВЕСКОР ГРУПП 1,000,000 МОД ТАРИНА

ikon.mn
2021 оны 9 сарын 24
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд үг хэлж, 2030 он хүртэл Монгол Улс нэг тэрбум мод тарих хөдөлгөөнийг хэрэгжүүлэх мэдэгдэл хийсэн билээ.

Ногоон хөгжил, байгаль экологийн асуудал нь хүн төрөлхтний тулгамдсан сэдэв болоод байгаа энэ үед НҮБ-ийн өмнө том амлалт өгч, түүнийгээ хэрэгжүүлэх нь Монгол Улсын нэр хүндийг Олон Улсад өндрөөр өргөх стратегийн том алхам болно. Нөгөө талаар нийт нутаг дэвсгэрийн 8-хан хувийг ой мод эзэлдэг, цөлжилт эрчимтэй явагдаж буй манай улсын хувьд энэ нь зайлшгүй хийх шаардлагатай төсөл билээ.

Инвескор санхүүгийн групп нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжиж, 2030 он хүртэл 1,000,000 ширхэг мод ургуулж, хувь нэмрээ оруулах болно. Ийм хэмжээний мод тарьж, ургуулахын тулд олон талын судалгаа шинжилгээ, санхүүжилтийн схемийн шийдэл, төслийн менежментийг бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд мэргэжлийн байгууллагуудтай нягт хамтарч ажиллахаар төлөвлөж байна.

Ирээдүй хойч үедээ цөлжилтгүй, эрүүл орчин, өндөр хөгжилтөй улс хүлээлгэж өгөхийн төлөө нэгдэж, хамтарч ажиллахыг уриалж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.