Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хувийн байгууллагын зээлийн үлдэгдэл өмнөх сараас ₮43.6 тэрбумаар, иргэдийнх ₮376.9 тэрбумаар өсөв

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Наймдугаар сарын мөнгө санхүүгийн статистик үзүүлэлтийг Монголбанкнаас танилцууллаа. 

Танилцуулгын үеэр хувийн байгууллагын зээлийн үлдэгдэл өмнөх сараас 43.6 тэрбум төгрөгөөр өссөн болохыг онцлов.

Хувийн байгууллагын зээлийн үлдэгдлийн сарын өөрчлөлтийг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар ангилан харуулбал,

  • барилгын салбарын зээл 66.9 тэрбум,
  • үйлчилгээний бусад үйл ажиллагааны салбарын зээл 21.4 тэрбум,
  • санхүү болон даатгалын үйл ажиллагааны салбарын зээл 4.1 тэрбум тэрбум төгрөгөөр тус тус өсжээ. 

Харин боловсруулах салбарын зээл 22.7 тэрбум, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбарын зээл 8.6 тэрбум, зочид буудал, байр сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарын зээл 7.3 тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна. 

Тайлант сард хувийн байгууллагад 990.5 тэрбум төгрөгийн зээл шинээр олгогдсоны 13.1 хувь буюу 130.2 тэрбум төгрөгтэй тэнцэх зээл гадаад валютаар олгогджээ.

Харин иргэдийн зээлийн үлдэгдэл өмнөх сараас 376.9 тэрбум төгрөгөөр өсжээ.

Иргэдийн зээлийг задалж авч үзвэл, (өмнөх сараас)

  • Ипотекийн зээлийн үлдэгдэл 119 тэрбум (МИК-д шилжсэн багцыг оруулснаар),
  • Малчны зээлийн үлдэгдэл 63.0 тэрбум,
  • Хадгаламж барьцаалсан зээлийн үлдэгдэл 60.4 тэрбум,
  • Картын зээлийн үлдэгдэл 46.1 тэрбум,
  • Цалингийн зээлийн үлдэгдэл 42.8 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Харин автомашины зээлийн үлдэгдэл 8.4 тэрбум, тэтгэврийн зээлийн үлдэгдэл 0.8 тэрбум төгрөгөөр тус тус буурчээ.

Тайлант сард иргэдэд 1,416.2 тэрбум төгрөгийн зээл шинээр олгогдсоны 0.6 хувь нь гадаад валютаар олгогджээ.