Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: ЗТХЯ-наас энэ онд хийсэн бүтээн байгуулалт, цаашдын төлөвлөгөөний талаар мэдээлэл хийнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яаманд

11:00 цагт Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

ХЗДХЯ-нд

10.00 цагт  "Хувийн эрх зүйн хөгжлийн цаашдын чиг хандлага” зөвлөлдөх хэлэлцүүлэг болно.

ЗТХЯ-нд

10:00 цагт Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2021 онд зам, тээврийн салбарт хийсэн бүтээн байгуулалт, цаашдын зорилго, чиглэл, төлөвлөгөөний талаар мэдээлэл хийнэ. Үүнд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар болон тус яамны газрын дарга нар оролцоно.

Шинэ эхлэл сургууль 

10:00 цагт Сургуулийн орчинд ажиллах анхны мэргэшсэн сэтгэл зүйчдэд сертификат гардуулж, сэтгэл зүйчийн өрөө, иж бүрэн хэрэгслийг хүлээлгэн өгнө. 

МУИС-ийн Номын сангийн 502 тоот танхимд

11:40 цагт МУИС-ийн дэд профессор, Номын сангийн захирал Г.Цэрэнгийн "Байгууллагын зан төлөв" сурах бичгийн нээлт болно.

Хүүхдийн парк-д

ICT EXPO цар хүрээгээ тэлж, "Digital Nation -2021" нээлтээ хийнэ.