Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн эндэгдлийн 73 тохиолдлыг коронавирусийн шалтгаант бус нас баралтын ангилалд оруулжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн шалтгаант бус нас баралт нэмэгдэх хандлагатай байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Энэ тухай ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох "Эрүүл мэндийн сайдын тушаалаар долдугаар сарын 18-наас хойш нас баралт дээр эмнэл зүйн зөвлөх баг ажиллаж байна.

Тиймээс долдугаар сарын 18-наас өмнө нас барсан тохиолдлууд дээр эмгэгийн судалгааг хийж үзсэн. Ингэхэд хэдэн хүн яг коронавирусийн шалтгаантай нас барсан болон халдвар авсан ч бусад шалтгаанаар нас барсан гэдгийг судалгаа хийж гаргасан.

Тодруулбал, өнөөдрийн байдлаар халдвар аваад нас барсан иргэдийн 73 нь бусад шалтгаанаар нас барсан гэсэн дүгнэлт гарсан. Тэдгээр хүмүүсийн хувьд коронавирусийн халдвар авсан хэдий ч хавдрын төгсгөлийн шатандаа байсан зэрэг бусад шалтгаантай байна.

Халдвар авсан ч өөр хүчин зүйлээс шалтгаалж нас барсан 73 тохиолдлыг өнөөдөр албан ёсоор коронавирусийн шалтгаант бус нас баралтын ангилалд оруулж байна. Тиймээс нас баралтын статистикаас коронавирусийн шалтгаант нас баралтаас 73 тохиолдол хасагдсан гэсэн үг.

Өнгөрсөн 14 хоногийн тухайд, 13 хувь нь коронавируст халдварын бус шалтгаант нас баралт байсан гэсэн судалгаа гарсан_

Сүүлийн үед коронавирусийн шалтгаант бус нас баралт нэмэгдэх хандлагатай байна" гэв.

 
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавирусийн халдвараар өвчлөөд нас барсан хүний тоо 1,064 болоод байна. Үүнээс 934 хүн уг өвчний хүндрэлээр эндсэн бол 130 хүнийг бусад шалтгаанааар нас барсан гэж ЭМЯ-наас үзэж байгаа юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/847019892645324