Уншиж байна ...
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Азид хүлээн зөвшөөрөгдсөн Монгол брэнд

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 9 сарын 8
Сурталчилгаа

Монголын жижиг дунд үйлдвэрлэлийн түүхэнд анх удаа “Lhamour” брэнд цахиур хагалан Олон улсад нэр хүнд бүхий бизнесийн  Forbes Asia сэтгүүлд АЗИЙН ШИЛДЭГ 100 өсөх ирээдүйтэй, дэлхийд эерэг өөрчлөлт авч ирж буй гарааны бизнесүүдийн жагсаалтад МУ-аас цор ганцаараа багтжээ. Уг жагсаалтанд дэлхий даяар эдийн засгийн хүнд хэцүү нөхцөл байдалд, уян хатан өөрчлөлт, шинэчлэлт, үр дүнг бий болгож чадсан компаниудыг онцолсон байна.

 

Энэ талаараа LHAMOUR-өөрийн хуудсаараа дамжуулан: 

“Бидний инноваци шингэсэн бүтээгдэхүүнүүд, байгальдаа ээлтэй үйлдвэрлэл, нийгэмдээ эерэг бүхнийг түгээх төслүүд болон эрүүл мэндэд тустай, олон асуудлуудыг шийдэх шийдлүүдийг дахиад олон улсад үнэлж байгаа нь хамгаас гайхалтай байна. Бизнесийн салбартаа АЛТ авч байгаа мэт мэдрэмж төрж байна шүү🥇🥇🥇

Сонирхуулахад, энэхүү жагсаалтад Энэтхэг болон Сингапур улсаас хамгийн олон гарааны бизнес нэрлэгдсэн бол хамгийн олон хүн амтай  Хятад улсаас дөрвөн компани багтсан байна. ХАРИН МОНГОЛООС ЛХАМУР 🇲🇳🇲🇳🇲🇳

Манай хамт олон Монголынхоо нэрийг олон улсад зөвөөр таниулж, Монголчууд ЧАНАРТАЙ, ЭРҮҮЛ, ИННОВАЦИ шингэсэн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж чадахыг харуулсаар ирсэн. Дэлхийн өнцөг булан бүрт бага багаар хүрсээр. Монголдоо харин та бүхэн хамгийн шинэхэн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа нь гоё биш гэж үү?

Хэрэглэгч нартаа хайртай шүү ❤️❤️❤️ олон мянган үнэнч хэрэглэгч нартай шүү дээ бид чинь” хэмээн бичсэн байна. 

 

Үндэсний үйлдвэрлэгч Лхамур 7 жилийн турш эрүүл, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бөгөөд анх 1 хүний бодол санаанд ургаж, бий болж байсан бол өдгөө дэлхийн зах зээлд гарч, АНУ, Австрали, Япон, Хонгонк, Тайван зэрэг улсуудад тогтмол экспортоо гаргаж, гар аргаар, 100% байгалийн гаралтай, арьс арчилгааны 60 гаруй төрлийн бүтээгдэхүүн, 40 гаруй ажилчинтай болжээ. Өнгөрсөн хугацаанд олон сорилтуудыг даван гарч, эдийн засгийн хүнд шуурганд тэсэж үлдэн өргөжин тэлсээр байгаа нь бахархмаар. 

 

Дэлхий нийтийг хамарсан цар тахалын үед тэд өөрчлөлт, шинэчлэлт, хурдацтай байдлыг бий болгон ажилласаар байгаа аж. Тэд мөн  Монголын анхны нунтаг нүүр цэвэрлэгчийг хийж чадсан нь хамгийн инноваци нэвтрүүлсэн бүтээгдэхүүний түүхийг нэгээр нэмсэн юм.

 
 
 

Лхамур “Өөрийгөө хайрла, Бусдыг хайрла, Эх дэлхийгээ хайрла” философийг түгээн олон хүний амьдралд эерэг өөрчлөлт авчирч, дараагийн шинэ бүтээгдэхүүнийхээ судалгаа шинжилгээнд орж, удахгүй үнэнч, байнгын хэрэглэгчиддээ нэгэн шинэ бүтээгдэхүүнээр уулзах гэж байгаа гэв.

 
 

FORBES ASIA  #100towatch #Lhamour

https://www.forbes.com/sites/forbesasiateam/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.