Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Цахим орчин дахь залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаарх хэлэлцүүлэг болно

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн ордонд

08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.

ЦЕГ ын Мөрдөн байцаах газрын 2 давхарт

11:00 цагт "Цахим орчин дахь залилах гэмт хэргийн нөхцөл байдал" сэдвээр Монголбанк, Монголын Банкны Холбоо, ЦЕГ-аас хамтарсан хэлэлцүүлэг хийнэ.

МҮЭ-ийн холбооны төв байр, 4 давхрын хурлын танхимд 

11:00 цагт Цар тахалтай байгаа хүнд үед боловсрол, эрүүл мэндийн салбар орон тооны хомсдолд орох, ажлын цаг, ачаалал нэмэгдэх, цалин хөлс буурах зэрэг хүндрэл гарч байгаа учир Засгийн газрын 43 дугаар тогтоолыг МҮЭ-ийн холбооноос эсэргүүцэж хэвлэлийн хурал хийнэ.

Чингис СОСОО сургуулийн их хаадын өргөөнд 

14:00 цагт Хэлмэгдэгсдэд зориулсан яруу найргийн наадам болно. Энэхүү наадам нь энэ жилээс эхэлж уламжлал болон зохиогддог бөгөөд хилс хэрэгт орсон хүмүүст зориулагдаж анх удаа болж буйгаараа онцлогтой.