Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Аймгуудаас сүүлийн хоногт Баянхонгорт халдварын хамгийн олон буюу 333 тохиолдол бүртгэгдлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 3,766 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. 

Үүний 2,494 нь буюу 66.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Шинээр илэрсэн халдварын тохиолдлыг аймаг тус бүрээр нь харвал өнгөрсөн хоногт Баянхонгор аймагт хамгийн олон буюу 333 хүн шинээр халдвар авчээ.
Ингэснээр тус аймагт бүртгэгдсэн нийт тохиолдол 7,081 болж нэмэгдэв. Энэ нь тус аймгийн хүн амын 7.9 хувь нь халдвар авсан гэсэн үг. 

Түүнчлэн Ховд аймагт 271, Архангай аймагт 174, Сэлэнгэ аймагт 205, Дорнод аймагт 293, Завхан аймагт 166, Орхон аймагт 125, Увс аймагт 101 тохиолдол бүртгэгдсэн бол бусад аймагт 100-аас доош тохиолдол бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар орон нутагт бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 90,555 боллоо.

Зарим аймгийн халдварын тархалт Улаанбаатарынхаас өндөр хэвээр байна.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдол аймаг тус бүрээр: