Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Паралимпын наадамд өнөөдөр Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

"ТОКИО 2020" зуны паралимпын XVI наадамд өнөөдөр Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө.

Тодруулбал, таеквондогийн эрэгтэйчүүдийн 61 кг-ийн жинд Ганбатын Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 49-кг жинд Хүрэлбаатарын Энхтуяа нар тулаанаа хийнэ. Таеквондогийн төрөлд оролцох манай хоёр тамирчин чансаагаараа жингээ тэргүүлж, хэсгээ толгойлж байгаа учир эхний тулаандаа гоц мөргөж, нэг нэг ялалт аваад байгаа юм.

Мөн Зандраагийн Ганбаатар 08:15 минутаас Спорт гар бууны 25 метрийн дасгалын тогтоол буудлага, үдээс хойш 15:00 цагаас хурдан буудлагаа буудна.

Түүнчлэн Дэмбэрэлийн Сэлэнгээ 12:15 цагаас байт харвааны эмэгтэйчүүдийн хувийн харваанд эхний өрсөлдөгч Польш улсын тамирчинтай өрсөлдөх хуваарьтай байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.