Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Контент бүтээгчдэд зориулсан феллов хөтөлбөрийн талаарх мэдэх ёстой бүх зүйлс

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 8 сарын 24
Сурталчилгаа
Зураг зураг

Контент бүтээгчид, сонирхогчдод зориулан Оюу толгой болон Unread Media хамтран гүний уурхайн олборлох үйл ажиллагаатай холбоотой сэдвээр төрөл бүрийн бүтээлч контент хийж, мэргэжлийн ур чадвараа сайжруулах боломжийг түгээх зорилгоор 4 долоо хоногийн хөтөлбөр зарлаж байна. Шууд ойлгоход амаргүй, нарийн үйл явц бүхий уул уурхайн арга технологийг энгийн уншигчдад зориулан бүтээлч, шинэлэг, сонирхолтой контент бүтээх зорилготой энэхүү хөтөлбөрийн талаарх мэдэх ёстой бүх зүйлсийг танилцуулъя. 

Хөтөлбөрийг танилцуулах нь

Хөтөлбөрт оролцогчид гүний уурхайн огтлох малтлага, блоклон нураах олборлолтын технологийг тайлбарлах, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор дөрвөн долоо хоногийн турш хөтөлбөрт хамрагдах юм. Энэ хүрээнд контент хөгжүүлэлтэд шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох сургалт, уулзалтуудад хамрагдахаас гадна хөтөлбөрийн турш шууд харилцах ментортой болно. Мөн шалгарсан оролцогчид 4 долоо хоногийн турш гүний уурхайн блоклон нураах болон огтлох малтлагын чиглэлээр контент бүтээхэд шаардлагатай мэдээллийг олгоно.

Үүний дараа оролцогчид багт хуваагдсанаар өгөгдсөн сэдвийг энгийн, ойлгомжтой, сонирхол татахуйц байдлаар өөрсдийн сонгосон форматын дагуу хөгжүүлж, олон нийтэд тохирох платформыг ашиглан түгээх юм. Хөтөлбөрт дижитал болон уламжлалт контент бүтээгчид ганцаарчилсан эсвэл багаар оролцох боломжтой тул бүх төрлийн контент бүтээгчдэд нээлттэй. Контентын форматын хувьд тогтмол загвар өгөхгүй тул оролцогчид чөлөөтэй сэтгэх боломжтой. Мөн мультимедиа бүтээл байж болно.

 

Огтлох малтлага, блоклон нураах олборлолтын технологи гэж юу вэ?

Гүний уурхайд буюу газрын хэвлийгээс 1200-1300 метрийн гүнд ашигт малтмалыг аюулгүй ажиллагааны дагуу олборлоно гэдэг тун нарийн ажиллагаатай үйл явц юм. Энэ хүрээнд ашигт малтмалыг давхраар нураах, дэд түвшнээр нураах, блоклон нураан олборлох зэрэг хэд хэдэн арга технологи ашигладаг. Дээрх олборлолтын аргууд нь өөрсдийн онцлогтой тул ашигт малтмалын төрөл, ордын хэмжээ болон геологийн тогтоц зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг.

Тэдгээрээс хамгийн дэвшилтэт, өндөр бүтээмжтэй төдийгүй зардал, эрсдэл багатай шийдэл нь блоклон нураах арга юм. Блоклон олборлох арга нь уулын даралтын хүч буюу газрын татах хүчийг ашиглан гүний уурхайн хүдрийн биетийг доороос нь нурааж олборлох арга гэж хэлж болно. Хүдрийн биетийн доогуур хөндлөн малталт хийж, түүгээр тэслэхэд хүдрийн биет хөдөлгөөнд орж, нурж эхэлнэ.

 

Ингээд тэсэлгээгээр бутарсан хүдрийг бутлуурын хэсэг рүү утгуурт ачигчаар зөөнө. Хүдэр буулгах цэгээс хүдрийг авах тусам дээр нь байгаа хүдэр сулран нурж орж ирнэ. Хүдрийн урсгал нь энэ мэтээр уулын даралт дор тасралтгүй үргэлжилдэг ажээ. Олборлолтын бусад аргуудтай харьцуулахад өрөмдлөг тэсэлгээний ажил харьцангуй бага шаарддаг байна. Энэхүү арга нь гүнзгий судалгаа тооцоо, мэргэшсэн боловсон хүчин, олон жилийн туршлага, өндөр технологи болон бэлтгэл ажил ихээхэн шаарддаг юм.

"Оюу толгой" компанийн гүний уурхайн мэргэжилтнүүд болон ШУТИС-ийн багш, инженерүүд гүний уурхай олборлолтын үйл явцын тухай “Mine future 4.0: Гүний уурхайн гүн уруу” сэдвээр "Clubhouse" апп дээр хэлэлцүүлэг өрснүүлснийг энд дарж сонсоорой.

Хэн оролцох боломжтой вэ?  

Хөтөлбөрт оролцогчид дараах шалгуурыг хангасан байна. Үүнд:

  • Контент хөгжүүлэгч болон сонирхогч байх (бүх төрлийн формат байж болно)
  • Гурав хүртэлх гишүүнтэй багт байж болно
  • Цаашид контент түгээх платформ, суваг хөгжүүлэх сонирхолтой
  • Долоо хоногт дор хаяж 20 цаг зарцуулах боломжтой

Хөтөлбөр ямар үе шаттай вэ?

Хөтөлбөрт бүртгүүлсэн оролцогчдын ерөнхий мэдээлэлтэй танилцаж, эхний шатанд шаардлага хангасан оролцогчдыг сонгон шалгаруулах юм. Үүний дараа шалгарсан оролцогчид “Уул уурхайн салбарын нийгэм, эдийн засагт оруулж буй үр өгөөж, нөлөө” сэдвээр бүтээлч контент бэлтгэх даалгавар хүлээн авна.

Уг даалгаврыг гүйцэтгэсэн оролцогчдоос хамгийн ихдээ 24 шилдэг оролцогчийг шалгаруулж, тус бүр 3 гишүүнтэй нийт 8 баг болгон хувааснаар феллов хөтөлбөр эхэлнэ. Өөрөөр хэлбэл, II шатанд шилдэг найман баг шалгаруулах юм. Ганцаар бүртгүүлсэн оролцогчдыг баг болгон бүрдүүлэх боломжтой.

Ингээд шалгарсан багууд хоёр долоо хоногийн турш гүний уурхайн үйл ажиллагааны тухай уул уурхайн мэргэжилтнүүд болон шилдэг контент бүтээгчдээс сургалт, семинар авч, менторуудаас зөвлөгөө авах хөтөлбөр үргэлжилнэ. Эцэст нь, үлдсэн арав хоногт өгөгдсөн сэдвийн хүрээнд өөрсдийн контентоо хөгжүүлж, бүтээлч сэтгэлгээгээ уралдуулна.

Шагналын сан

 

Бүртгэл

Хөтөлбөрт бүртгүүлэхийг хүсвэл энд дарна уу.
Эвентийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон удирдамжийг энэ хаягаас аваарай.
Холбоо барих дугаар: 9311 0224

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.