Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Сургуульд бэлтгэгдсэн талаарх үндэсний судалгаа энэ хичээлийн жилд анх удаа хийгдэнэ"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БШУЯ-наас сургуулийн өмнөх боловсролын асуудлаар мэдээлэл хийлээ. 

БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар "77 мянган хүүхэд нэгдүгээр ангид орох төлөвтэй байна. Сургуульд бэлтгэгдсэн талаарх үндэсний судалгаа энэ хичээлийн жилд анх удаа хийгдэнэ. Энэ хүрээнд бид нийт нэгдүгээр ангид элсэж байгаа хүүхдүүдийн 30 хувийг энэхүү судалгаанд есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны хооронд хамруулна.

Тухайн судалгаа нь цаасан дээр суурилсан биш багш хүүхэдтэй ажиллаад ямар чадвар нь хөгжсөн байна вэ гэдгийг цэцэрлэгийн багш, нэгдүгээр анги авсан багш, бага ангийн сургалтын менежер оролцон зохион байгуулна.

Энэ нь сургуулийн өмнөх боловсролын түвшинд хүүхдүүд хэрхэн бэлтгэгдэж байгаа болон цаашид бага боловсролын яаж дэмжих гэдгийг хангасан үнэлгээ байх болно. Гэхдээ шалгалт биш. Үүний зэрэгцээ сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх, үйл ажиллагааг оновчтой төлөвлөх, багш өөрийгөө үнэлэх боломж гарч ирнэ" гэв.

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/4605267196159800