Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Бауыржан: Баян-Өлгий аймагт наймдугаар сарын 15-наас эхлэн хот болон бусад аймгаас ирэх хөдөлгөөнийг зогсооно

А.Намуун, iKon.mn
2021 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Баян-Өлгий аймагт хөл хорио тогтоох гэж байгаа тухай тус аймгийн Засаг дарга мэдээлэл өглөө.

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан "Баян-Өлгий аймагт коронавирусийн халдварын тархалт өндөр эрсдэлтэй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. 

Аймгийн онцгой комисс өнөөдөр хуралдаж, хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцэнэ.

Эрүүл мэндийн салбар болон төрийн байгууллагуудын ажилтнууд өвдөж байна. Тиймээс наймдугаар сарын 15-25-ны хооронд 10 хоногийн хугацаатай Улаанбаатар хот болон бусад аймгаас зорчигч, аялагчид ирэх хөдөлгөөнийг зогсоох саналаа АОК-т танилцуулна.

Харин хот болон бусад аймаг руу явах хүмүүс нь явна. Аймгийн хэмжээнд үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг зогсоох асуудлыг хөндөж тавина.

Игнэхдээ Өлгий хотын барааны зах, дэлгүүрүүд болон ресторан, хоолны газар зэрэг үйлчилгээг хязгаарлаж, зөвхөн хүнсний захыг цагийн хязгаартайгаар ажиллуулах тухай танилцуулна.

10 хоногийн хугацаанд сум хоорондын хөдөлгөөнийг зогсоохгүй ч хүмүүс олноор цугларч үйлчлүүлдэг газрын үйл ажиллагааг зогсоохоор төлөвлөж байна.

Коронавируст халдвар ингэж их тархсны гол шалтгаан нь хурим найр, аялал зугаалгатай холбоотой гэж мэргэжлийнхэн тайлбарлаж байна" гэв.