Уншиж байна ...
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

"ДЭЛХИЙН ТҮВШНИЙ МОНГОЛ БАГШ" хөтөлбөрт бүртгэж байна

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 8 сарын 11
Сурталчилгаа
Зураг зураг

"ДЭЛХИЙН ТҮВШНИЙ МОНГОЛ БАГШ" хөтөлбөрт боловсролын салбарынхныг суралцахыг урьж байна. 

Менежментийн ур чадварууд болон сэтгэлзүйг ойлгох чиг баримжаатай болох цаашлаад англи хэлний түвшинг сайжруулах баялаг агуулгатай энэхүү олон улсын Global Growth Instittute-ийн CPD сертификаттай хөтөлбөр нь Монгол орон даяарх боловсролын салбарын бүх мэргэжилтнүүдэд нээлттэй.

Гүрэн академийн зүгээс компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд цар тахлын үед боловсролын салбараа дэмжиж, хүндрэлийг хамтдаа давах үүднээс энэ оны хавар ЕБС-ийн 1000 захирал, сургалтын менежерийг “WORLD CLASS MANAGER” олон улсын сургалтанд төлбөргүйгээр суралцуулсан билээ. Энэхүү сургалтын дараах судалгаагаар боловсролын салбарын удирдлагууд ур чадварын хувьд дараагийн түвшинд гарч хөгжсөн бөгөөд цаашлаад өөрийгөө хөгжүүлэх арга барилыг олж авсан нь гол үр дүн байсан гэж дийлэнх нь хариулсан. Цаашлаад тэд  багш, мэргэжилтнүүдийг үргэлжлүүлэн сургаж, шинэ үеийнхний хэрэгцээ шаардлагатай уях зайлшгүй шаардлага байгааг онцолсон байв.

Тиймээс бид БШУЯ-ы дэмжлэгтэйгээр ийнхүү төслөө өргөжүүлэн баяжуулж, цогц хөтөлбөртэйгээр багш нарыгаа сургахад бэлэн болоод байна. Бид бүртгэлийг зуны амралттай давхцуулан хийсэн нь олон багш мэргэжилтнүүд орхигдоход хүргэсэн учир бид бүртгэлээ дахин нээж 8/18 хүртэл үргэлжлүүлэхээр шийдсэн билээ.

Боловсролын салбарын хүний нөөцийн ур чадварыг олон улсын жишигт нийцүүлэх замаар ирээдүйг бүтээгч Та бүхэнд хувийн хэвшлийнхэн маань хөрөнгө оруулж сургалтын төлбөрийн 90 хувийг санхүүжүүлж байна.  Тиймээс Та зааврын дагуу төлбөрийн 10 хувиа шилжүүлэн бүртгүүлж, олон улсын сургалтын агуулгаар чадавхжин хөгжих энэхүү боломжийг бүү алдаарай.

"ДЭЛХИЙН ТҮВШНИЙ МОНГОЛ БАГШ" хөтөлбөрийн видео агуулгатай танилцана уу

Хэрвээ Та ЕБС болон СӨБ, МСҮТ гэх мэт боловсролын байгууллагад харьяалагддаг бол, суралцахыг хүсэгч хамт олноороо төлбөрөө нэгтгэн шилжүүлээд, бүртгэлээ мөн нэгтгээд манай и-мейл хаягруу явуулна уу gurunacademy@gmail.com Бид бүртгэлийг тулгаад эргээд Тантай холбогдож нэмэлт мэдээлэл авах болно

 

Төслийг санаачлагч Гүрэн Академи

Төслийн дэмжигч Боловсрол Шинжлэх Ухааны яам

Төслийг хамтран хэрэгжүүлэгчид Монос групп, Таванбогд групп, Мобиком корпораци, Хас банк, Судалгаа зөвлөх үйлчилгээний SICA компани

Холбогдох утасны дугаар

77071797, 99092925, 88114081

Facebook Gurun Academy

Website Gurunacademy.edu.mn

 

Тасралтгүй суралцан хөгждөг дадлыг бий болгон, цаг үе хүүхдүүдийн хэрэгцээ шаардлагын урд алхдаг манлайлагчид болцгооё 🤗

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.