Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Дархан-Уулаас бусад аймагт КОВИД-19-ийн шинэ тохиолдол 100-аас доош бүртгэгдэв

Г.Номин, iKon.mn
2021 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн 24 цагт орон нутагт коронавируст халдварын 648 тохиолдол шинээр батлагдлаа. 

Халдварын тохиолдлыг аймаг тус бүрээр ангилж харвал Дархан-Уул аймагт хамгийн олон буюу 113 тохиолдол бүртгэгдсэн байна. Бусад аймагт 100-аас доош тохиолдол батлагдсан бөгөөд Архангай, Завхан, Дорнод аймагт 2-9 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь хамгийн цөөн нь юм.