Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт 368, орон нутагт 604 хүн коронавирусийн халдвараар өвчилж, таван иргэн нас барлаа

Т.Саран, iKon.mn
2021 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавируст халдварын 972 тохиолдол шинээр батлагдсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 171,069 боллоо.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар байна.
 
Дотоодод бүртгэгдсэн халдварыг задалж танилцуулбал,
  • 368 нь нийслэл хотод,
  • 604 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Түүнчлэн 2,189 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан таван хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 8,774 байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл

  • Хөнгөн – 5,357
  • Хүндэвтэр- 2,441
  • Хүнд – 789
  • Маш хүнд - 187 хүн байгаа аж.
 
ЭМЯ