Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энхсайхан: Дэлгүүр, худалдааны төв зэрэг дотоод орчинд хүн хоорондын зайгаа баримтлах шаардлагатай байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан дархлаажуулалтын явцын талаар мэдээлэл өгч байна. 

Тэрбээр "Манай улсын иргэд вакцинжуулалтад хамрагдах идэвх сайн байгаа. Одоогоор улсын хэмжээнд коронавирусийн эсрэг вакцины I тунд нийт иргэдийн 67.5 хувь нь, II тунд 61.3 хувь нь хамрагдаад байгаа юм. 

Та эхний тунгийн вакцинаа хийлгэсэн бол хоёр дахь тунг заавал хийлгэх шаардлагатай. Ингэснээр дархлаа тогтох юм.

Мөн халдвараас сэргийлэхийн тулд амны хаалтаа тогтмол зүүж, дэлгүүр, зах худалдааны төв зэрэг дотоод орчинд хүн хоорондын зайгаа баримтлах шаардлагатай. Түүнчлэн гараа сайтар савандаж угаан, гар угаах зургаан дарааллыг баримталж, дор хаяж 30 минутыг зарцуулж угаах хэрэгтэй.

Наймдугаар сар бол маш хариуцлагатай байх хугацаа" гэв. 

 
Эх сурвалж: ЭМЯ
 
Эх сурвалж: ЭМЯ
 
Эх сурвалж: ЭМЯ
 
Эх сурвалж: ЭМЯ

ШУУД ҮЗЭХ: /2021.08.06/

https://www.facebook.com/iKonNews/videos/849239189300728