Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

ТОКИО 2020: Өнөөдөр олимпын наадмын гурван төрөлд дөрвөн монгол тамирчин өрсөлдөнө

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Токио 2020 олимпын наадамд өнөөдөр Монголын дөрвөн тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө.

БУУДЛАГА

Эрэгтэй гар бууны 25 метрийн Олимпын хурдан буудлагын дасгалд ОУХМ Э.Даваахүү өрсөлдөж байгаа юм.

Тэрбээр эхний 30 сумандаа 283 оноогоор 23-т жагсаж байна. Өнөөдөр 07:30 цагаас эхлэн тамирчид үлдсэн 30 сумаа буудаж байна. Улмаар шилдэг наймд шалгарсан буудагчид 13:30-аас медалийн төлөө өрсөлдөх болно.

Өнөөдөр явагдах хоёр дасгалаар буудлагын тэмцээнүүд өндөрлөж байна.

ЧӨЛӨӨТ БӨХ

Эмэгтэйчүүдийн 68 кг-ын урьдчилсан шат болон хагас шигшээ барилдаан өнөөдөр болно.

Энэ жинд "Лондон-2012" Олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг зодоглож буй. Тэрбээр эхний даваанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын бөх Коумба Ларрокитэй барилдах сугалаа татжээ.

Чөлөөтийн барилдаанууд өглөө 10:00 цагаас эхлэх бөгөөд манай бөх долоо дахь барилдаанд дэвжээнд гарна.

ХҮНДИЙГ ӨРГӨЛТ

Хүндийг өргөлтийн хоёр тамирчин өнөөдөр Токиогийн дэвжээнд бяр чадлаа сорих болно.

+87 кг-д өрсөлдөх Э.Билэгсайхан 10:50 цагаас тэмцээнээ эхлүүлнэ. Харин -87 кг-д хүч сорих М.Анхцэцэгийн тэмцээн 14:50 цагт эхлэх юм.

 

 

Эх сурвалж: МҮОХ