Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

ШАТАХУУНЫ ҮНИЙГ ЗӨНГӨӨР НЬ ОРХИХ НЬ ЗӨВ ҮҮ?

ikon.mn
2021 оны 7 сарын 31
Сурталчилгаа

Нурших оршилгүйгээр шууд асуухад энэ үед шатахууны үнийн өсөлтийг зөнгөөр нь орхих хэр зөв бэ? Зүгээр л олон улс дээрх газрын тосны үнэ 40-с 70 ам.доллар хүрчихсэн учраас Монголд өсөх нь аргагүй гээд орхичихож болох асуудал мөн үү?

Зураг 1. Шатахууны үнийн өөрчлөлт

 

Эх сурвалж: Нийслэлийн Статистикийн Газар, ОУВС-н тоон мэдээлэл

"ШАТАХУУН БОЛ БҮХ ЮМНЫ СУУРЬ"

Өглөө бүр иддэг талх, уудаг сүү, шардаг өндөг үйлдвэрээсээ машинаар гарна. Машин нь бөөнийх дээр хүргэж өгнө. Бөөнийхөөс нь жижиглэнгийнхэн бас л машинаар бараагаа татаж авна. Энэ мэтээр бидний гар дээр ирэх бүтээгдэхүүний өртөгт тээврийн зардал шингэж ирдэг. Өрх гэр талаасаа иймэрхүү байдлаар хэрэглэгч үнийг нь төлдөг. Гэтэл өрхүүд ямар байна вэ? Өрхийн орлого нь 4 хувиар буурсан, хүнсний бус хэрэглээгээ огцом танасан, хүнсний бүтээгдэхүүн 10-с дээш хувиар өссөн байна.

Зураг 2. Гол нэр төрлийн барааны үнийн жилийн өсөлт

 

Эх сурвалж: Монголбанк

Харин ААН талаасаа харвал, аль салбарт үйл ажиллагаа явуулдаг нь их чухал. Салбаруудын завсрын хэрэглээнд шатахуун дараах хувийг эзэлдэг(ERI).

  • Хуурай болон усан замын тээвэр 52%
  • Шуудангийн үйлчилгээ 43%
  • Агуулахын үйлчилгээ 39%
  • Уул уурхайн туслах үйлчилгээ 34%
  • Агаарын тээвэр 26%

Шатахууны үнэ бол эдийн засаг дахь бүх юмны суурь. Өнөөдөр 6.6 хувьтай байгаа инфляцын 0.5 нэгж хувийг дангаараа шатахуун бүрдүүлдэг. Дамаараа бол бусад барааны үнэд нөлөөлж буй. Өнөөх дээс томж найзыгаа авардаг шоргоолжны үлгэр шиг шатахууны үнэ өсөхөд маш олон бүтээгдэхүүний өртөгт нөлөөлөөд явчихна гэсэн үг.

ШАТАХУУНЫ ҮНИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, АЖИЛ ЭРХЛЭЛТЭД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

Шатахууны үнийн өсөлт нь ажил эрхлэлт, үйлдвэрлэлд хэрхэн сөргөөр нөлөөлдөг болохыг ERI-н хийсэн судалгааны үр дүн харуулна. Шатахууны үнэ өсөхөд ЗГ-с оролцохгүй нөхцөлд үйлдвэрлэл, ажил эрхлэлтэд хүчтэй сөргөөр нөлөөлж байна(цэнхэр тэмдэглэгээ бүхий хэсэг). Харин үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээ авахад сөрөг нөлөөлөл нь огцом буурсан харагдана(Улаан болон ногоон өнгөтэй).

Үр дүн: Ажил эрхлэлтэд үзүүлэх нөлөө

 

Үр дүн: Үйлдвэрлэлд үзүүлэх нөлөө

 

"ЯГ ЭНЭ ҮЕД ШАТАХУУНЫ ҮНИЙГ ЗӨНД НЬ ОРХИЖ БОЛОХГҮЙ"

Ковидын энэ үед эдийн засаг маань сэхээний орон дээр дусал хийлгээд хэвтэж байгаа гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Өрхүүдээ нэмж ядуурал руу унагахгүй, ААН-үүдээ нэмж дампууруулахгүй яаж хохирол багатай энэ хямралаас гарах тухай л бодох ёстой. Тийм ч учраас хүүхдийн мөнгө, тог цахилгаан хөнгөлөлт, ААН-н 3 хувийн зээлийн хөнгөлөлттэй хөтөлбөр хэрэгжүүлж байгаа биш үү.

Нормаль, цар тахалгүй үедээ тэр шатахууны үнэ нь дэлхийн зах зээлийн үнэтэйгээ уялдаад тогтог л дээ. Халамж нь зорилтот бүлэгтээ очиг л дээ. Гэхдээ одоо бидэнд гаднаас ирсэн шокыг даагаад явах чадавх нь ч, чадал нь ч алга.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.