Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

"АНУ-д COVID-ийн хүндрэлээр эмнэлэгт хэвтэж байгаа иргэдийн 97% нь вакцинд огт хамрагдаагүй хүмүүс байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ЭМЯ

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр "Мутацилагдсан коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ буюу хүн хоорондын зайгаа барьж, амны хаалт зүүх нь хамгийн чухал.

Коронавирусийн дельта хувилбараас болж, тохиолдлын тоо нэмэгдэх хандлага олон улсад ажиглагдаж байна.

Тухайлбал, БНСУ-д залуу насны вакцинд хамрагдаагүй хүмүүс илүү их өвчилж байгаа бөгөөд залуусыг олуулаа цугларч уулзах нь халдвар авах эрсдэлтэйг анхааруулж байгаа аж.

Мөн хоёроос дээш хүн 18:00 цагаас хойш цуглахгүй, гэрээсээ цахимаар ажиллахыг зөвлөж буй.

Түүнчлэн ердөө хоёрхон сарын өмнө коронавирусийн эсрэг вакцины хоёр тунд хамрагдсан иргэд амны хаалт зүүхгүй байж болно хэмээн зарлаж байсан АНУ ч дельта хувилбарын давлагаа үүсэхээс сэргийлж, вакцинд хамрагдсан хүмүүсийг дотоод орчинд амны хаалт зүүх хэрэгтэйг зөвлөжээ.

Коронавирусийн дельта хувилбар халдварлах чадвар маш өндөр, эмнэл зүйн явц нь хүндрэх эрсдэл бий.

Хамгийн гол нь уг өвчний хүндрэлээр эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн ердөө 3 хувь нь вакцинд хамрагдсан иргэд байгаа бол 97 хувь нь вакцин огт хийлгээгүй хүмүүс байгааг АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс анхаарууллаа” хэмээн мэдээлэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/237947174693342