Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Баттөр: Орон нутагт коронавируст халдварын шалтгаант нас баралт бүртгэгдэж эхэлсэн

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Орон нутагт коронавируст халдварын шалтгаант нас баралт бүртгэгдэж эхэлсэн тухай ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр өнөөдөр мэдээллээ. 

Тэрбээр "Өдөрт гарч буй нас баралтын дунджаар 2-3 нь орон нутагт бүртгэгдэж байна. Халдварын тохиолдлын тоо орон нутагт буурахгүй бол эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүртээмжтэй холбоотой нас баралт төдийлөн буурахгүй. Нийслэл хотын хувьд нас баралт буурах чиг хандлага бий. 

Нас барсан иргэдийн 86.5 хувь нь вакцинд хамрагдаагүй байна. Вакцины сонголт их байгаа үед вакцинаа хийлгээгүйгээс үүдэн халдвар авч, хүндэрч, улмаар нас барах тохиолдол гарч байгаа нь харамсалтай. Гэхдээ эрүүл мэндийн шалтгаанаар вакцин хийлгээгүй иргэд байгааг үгүйсгэж болохгүй" гэлээ.

 
Эх сурвалж: ЭМЯ

ВИДЕО: 

https://fb.watch/73cwcWXhKs/