Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Хүүхдийн гарыг заавал угаалгах ёстой таван агшин

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Коронавирусийн халдвар болон ахуйн замаар дамжих өвчнөөс сэргийлэх үр дүнтэй аргын нэг нь гараа сайтар савандаж угаах юм. 

Тэр дундаа бага насны хүүхдийг халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд гарыг нь тогтмол угаалгаж байх хэрэгтэй бөгөөд 

  1. гаднаас орж ирснийх нь дараа
  2. ханиаж найтаах, нусаа нийснийх нь дараа
  3. хоол идэхийн өмнө болон дараа
  4. өвчтэй хүн асарсных нь дараа
  5. гадаад орчны эд зүйлст хүрснийх нь дараа гарыг нь заавал сайтар савандаж угаалгаж байхыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна.
 

Гараа хэрхэн зөв угаах вэ?

  • Крантаа тохойгоороо онгойлгоно. Гарынхаа хүрэлцдэг хэсгээр крантанд хүрэхгүй байх.
  • Тохойгоороо крантаа онгойлгож гараа норгоод мөн тохойгоороо хаана.
  • Үүний дараа савандаа хүрэхдээ гарынхаа ард талаар буюу хоол хүнсэнд хүрэлцдэггүй хэсгээрээ савангаа авна.
  • Ингээд угаахдаа гарынхаа хуруунууд, салаа, ард тал, бугуйн хэсгээ оролцуулаад дунджаар 20 секунд угаана. Үүний дараа тохойгоороо крантаа нээж гараа дээрээс нь доош нь юунд ч хүргэхгүйгээр савангаа усаар урсгана.
https://www.facebook.com/www.mohs.mn/videos/2161160020697468/

 

Эх сурвалж: ЭМЯ