Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн хоногт бүртгэгдсэн халдварын гуравны хоёр нь орон нутагт илэрчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Орон нутагт нэг хоногийн хугацаанд бүртгэгдэх халдварын тохиолдол эрс нэмэгдсээр 1,000-ыг давлаа.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд л гэхэд, улсын хэмжээнд коронавирусийн халдвараар 1,513 хүн нэмж өвчилсөн. Түүний гуравны хоёр нь буюу 1,012 нь аймгуудад бүртгэгджээ.

Орон нутагт шинээр илэрсэн тохиолдлуудыг аймаг тус бүрээр харвал, Дархан-Уулд хамгийн олон буюу 173 хүн шинээр халдвар авсан нь батлагджээ.

Мөн сүүлийн хоногт Баян-Өлгий аймагт 108, Төв аймагт 78, Хэнтий аймагт 91 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна.

Дархан-Уул, Орхон, Архангай, Өвөрхангай, Увс болон Ховд аймагт өвчлөл сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд нэмэгдсээр байгааг ХӨСҮТ-өөс мэдээлсэн.

Мөн “Монгол Улсад хувийн хэвшлийн эмнэлгийн нийт 7,400 ор бий. Харин орон нутагт дахь эмнэлгийн орны тоо маш бага.

Зарим аймгаас хүнд хүмүүсээ нийслэл рүү шилжүүлэх хүсэлт тавьж эхэлсэн бөгөөд орон нутгийн халдвар нэмэгдвэл эмнэлгийн тусламжийн үйлчилгээнд доголдол гарна гэдгийг ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох хэлж байв.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдол аймаг тус бүрээр: