Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаанбаатарт шинжилгээнд эерэг илрэх хувь буурч байгаа ч эргээд давлагаалах эрсдэл хэвээр байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцуулж байна.

ШУУД ҮЗЭХ: /2021.07.23/

https://www.facebook.com/www.moh.gov.mn/videos/336487258026872

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өмнө нь Улаанбаатар хотын иргэдэд хийсэн шинжилгээнд эерэг эзлэх хувь хамгийн дээд тал нь 30 хувьд хүрч байсан.

Харин одоогоор Улаанбаатар хотод шинжилгээнд эерэг илрэх хувь буурч, 17.6 хувьд хүрлээ.

Өвчлөлийн тархалтыг харуулдаг үзүүлэлтүүд тогтворжиж байгаа бөгөөд Улаанбаатар хотын халдварын тархалт саарч байна.

Гэхдээ халдварын тархалтыг нэмэгдүүлдэг зүйл нь хүн амын хөдөлгөөнтэй холбоотойг мартаж болохгүй.

Өөрөөр хэлбэл, иргэдийн хөдөлгөөн ихэсвэл тархалт нэмэгдэж, эргээд давлагаалах эрсдэл хэвээр байна" хэмээн ярив.

Иймд халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөхийг тэрбээр сануулсан юм.