2021/08/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.16₮
B30
УЛААНБААТАР
20°
|
11°
B30
УЛААНБААТАР
25°
|
10°
B30
УЛААНБААТАР
29°
|
13°
17:00
S30
18°
18:00
S30
17°
19:00
S30
16°
20:00
S30
15°
21:00
S29
14°
22:00
S29
13°
23:00
S29
12°
00:00
S29
11°
01:00
S29
10°
02:00
S29
03:00
S29
04:00
S29

"Самранд яваад сураггүй болсон дөрвөн иргэнийг эсэн мэнд оллоо"

ikon.mn
2021 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

18:53 2021/07/22

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт самарт явж байгаад сураггүй болсон дөрвөн иргэнийг эрэн хайхаар 22 хүний бүрэлдэхүүнтэй ниссэн Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэрэг 17:15 цагт Минжийн даваанд газардсан байна.

Түүнчлэн Минжийн давааны самарчдын отгоос сураггүй болсон дөрвөн иргэнийг 17:20 цагт эсэн мэнд олсон. Иргэдийн биеийн байдал хэвийн гэсэн мэдээллийг ирүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

16:05 2021/07/22

Сураггүй болсон иргэдийг эрэн хайх нисдэг тэрэг өнөөдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын чиглэлд хөөрлөө

Онцгой байдлын ерөнхий газарт Цагдаагийн ерөнхий газраас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт самарт явж байгаад сураггүй болсон дөрвөн иргэнийг эрэн сурвалжлах ажиллагаанд хамтран ажиллах хүсэлт ирүүлсэн.

Тус хүсэлтийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Зэвсэгт хүчний жанжин штабт хүсэлт гарган Зэвсэгт хүчний 303-р ангийн нисдэг тэргийг хөөргөхөөр болж, эрлийн нэмэлт бүлгийг томилсон юм.

Цаг агаарын нөхцөл байдлаас болон түр саатаад байсан Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэрэг экипажийн бүрэлдэхүүн, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын эрэн хайх бүлэг, Цагдаагийн алба хаагч, ар гэрийнхэн, нийт 22 хүний бүрэлдэхүүнтэйгээр өнөөдөр 15:30 цагт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын чиглэлд хөөрлөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

x