Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

ШТС-ын агуулахын 50 тоннын савнаас хүний цогцос олджээ

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дорнод аймагт шатахуун түгээх станцын агуулахын савнаас хүний цогцос олджээ. 

Тодруулбал, тус аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын гуравдугаар багийн “Чулуут” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 5 км-т/ шатахуун түгээх станцын агуулахын 50 тоннын шатахуун хадгалах саванд хүний цогцос байж болзошгүй тухай дуудлагыг долдугаар сарын 21-ний өдрийн 08:50 цагт  Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 08:57 цагт очиж, нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргаж, Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн даргад шилжүүлэн өгчээ. 

 

Эх сурвалж: ОБЕГ