Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Засгийн газар маргааш ээлжит бусаар хуралдаж, ЭЕШ-ыг товлоно"

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн халдварт цар тахлын улмаас 2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтыг хойшлуулаад байгаа. 

Одоогоор ЭЕШ хэзээ болох нь тодорхойгүй байгаа бөгөөд хэзээ товлон зарлахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаас тодруулахад "Засгийн газар маргааш ээлжит бусаар хуралдана. Уг хуралдаанаар Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын хэдэнд зохион байгуулах вэ гэдгийг товлож, олон нийтэд мэдээлнэ" гэлээ. 

Энэ онд 40,420 шалгуулагч Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх бөгөөд шалгалтыг зохион байгуулахад 10,000 гаруй багш оролцох тооцоололтой байгаа юм.