Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Мөнхбат: Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн хуулийг намрын чуулганаар хэлэлцэнэ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ. 2020 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тогтоолын төслийг хэлэлцэж, батлав.

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

  • Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 15 гишүүн 2021.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 12 гишүүн 2021.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Батлагдсан хууль, Улсын Их Хурлын тогтоолуудын эцсийн найруулга унших;
  • Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы хаалт.