Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хосоороо авах уу? Ганцаараа авах уу?

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 7 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

Хүн бүрийн бодолд ...

За байз. 2021 он чинь цар тахал, улс төр, Оюутолгой гээд тогтворгүй байдал ихтэй л жил болох нь ээ. Ядаж байхад өнөөх Монголбанк гэх гайхал бодлогын хүүгээ буулгасан гэнэ. Энэ жил хадгаламжийн хүү хамгийн бага түвшиндээ хүрэх нь ойлгомжтой боллоо. Одоо чинь л бараг 7 хувь гэж байна. Инфляц 6 хувь гэвэл бодитоор мөнгө маань 1 хувийн л өгөөж авах нь байна.

Энэ хүнд үед чинь олсон жаахан юмаа салхинд хийсгэчихгүй байх ямар арга байна аа. Цуглуулж, эргэлдүүлдэг хэдээрээ байр авъя гэвэл эргэлт удаантай, үнэ нь ч тэнгэрт хаджээ. Машин авъя гэхээр дугаар зүүгээд үнэ нь уначихна. Банкны IPO гээд л хаа сайгүй л яриад байсан. Нэг сураглаж үзье.

Ах, дүү хоёрын харилцан яриа

Хөрөнгө оруулагч ах хүү: Энэ манай дэлдэн шар юуны тулд санхүүгийн мэргэжилтэй билээ. Одоо л хэрэг нь гардаг цаг. Асуугаад үзье.  За миний дүү, ах нь нэг юм ер ойлгодоггүй. Банкны хувьцаа авахдаа хөрөнгө оруулалтын сангаар /Мандал Ирээдүйн Өсөлт ХОС/ дамжуулж аваарай гэх юм. Өмнөх шигээ ганцаараа очоод авчхаж болохгүй юу? Нэг сайхан тайлбарлаад өг.

Дэлдэн шар: За, би танд маш энгийнээр тайлбарлаад өгье. ХОС гэж Хөрөнгө Оруулалтын Сан-г л товчилж хэлээд байгаа юм. Тэгэхээр гол санаа нь ийм. Хөрөнгийн захаас та ганцаараа очоод банкны хувьцааг худалдаж авч болно. Ердөө л та брокерын компанидаа захиалгаа өгөхөд л болох юм. Харин ХОС-р авна гэдэг нь тань шиг банк авах хүсэлтэй олон хүмүүс мэргэжлийн хөрөнгө оруулагчидтай(Мандал Ассет Менежмент) нэгдэнэ. ХОС дээр мөнгөө нэгтгэнэ. Улмаар тэрхүү мөнгөөрөө хамтдаа банкны хувьцааг авна гэсэн үг юм. Жишээ авъя л даа. Та захаас ямар нэг зүйл авах гэж ганцаараа очих эсвэл авах хүсэлтэй 10 хүнтэй яваад очих шал өөр. Танд бөөний үнээрээ л өгчихнө шүү дээ.

Хөрөнгө оруулагч ах хүү: Аан зөв. Тэгэхээр ах шиг нь бодож байгаа олон хүмүүс “Мандал Ирээдүйн Өсөлт” ХОС дээр нэгдэхнээ дээ. Гол нь ганцаараа очоод банкны хувьцаа авахаас ХОС-р авахад ямар давуу тал байна вэ?

Дэлдэн шар: Таны хөрөнгийн захаас худалдаж авсан зарим хувьцаанууд яасан билээ дээ? Нөгөө компани нь ногдол ашиг тараадаггүй, хувьцаа эзэмшигчийн хурлаар таны саналыг барагтаа хүлээж авдаггүй. Нэг үгээр бол жижиг хувь эзэмшигчийн л зовлонг үүрдэг. Харин ХОС-р оролцвол энэ бүх асуудал шийдэгдэнэ л гэсэн үг. Монголчууд бид чинь “Олны хүч Оломгүй далай” гэж ярьдагдаа. Олуулаа учраас хөрөнгө оруулсан мөнгө нь ч их, саналын эрх нь ч хүчтэй. Улмаар нөгөө компанийнхаа үйл ажиллагаанд хяналт тавих, стратеги дээр нь саналаа хэлэх гэх мэтээр олон давуу талуудтай. Үр дүнд нь ногдол ашиг тараадаг, хувьцааны үнэ нь өсдөг компани болгоноо л гэсэн үг.

Хөрөнгө оруулагч ах хүү: Күээ тэр ярьж байгааг нь ээ. Манай дэлдэн шар ч дэмий сураагүй л юм байна. Ахдаа хангалттай л ойлголт өгчихлөө. Тэгэхээр банкны хувьцааг ХОС-р авах нь л зүйтэй юм байна. Гэснээс энэ ХОС чинь тэгээд өнөөх хадгаламж, зээлийн хоршоо шиг дампуурчихгүй биз дээ?

Дэлдэн шар: За юу гэж дээ ах минь. Энэ чинь олон улсад 200-300 жилд туршигдчихсан систем. Хөрөнгийн захад ХОС байгуулахгүйгээр хөрөнгө оруулалт хийдэг газар гэж ховор. Таны хэрэглээд байгаа фейсбүүкийг чинь хүртэл ХОС-р дамжуулж Америкчууд эзэмшдэг. Таны барьж байгаа Самсунг утсыг үйлдвэрлэдэг компанийг хүртэл Солонгосын иргэд ХОС-р дамжуулж эзэмшдэг. ХОС-р дамжуулж юу авч байгаа нь чухал байгаа биз. Тэгэхээр та банк авна гээд байдаг эцэстээ дампуурахгүй банкийг л сонгоно гэсэн үг.

Хөрөнгө оруулагч ах хүү: Ах нь тэгээд санхүүгийн талаар А- ч үгүй хүн шүү дээ. Аль банк ашигтай гэдгийг яаж ч сонгож авах билээ дээ.

Дэлдэн шар: Ах минь дээ, Та сонгох шаардлагагүй ээ. ХОС-г Санхүүгийн Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрөлтэй хөрөнгө оруулалтын менежментийн компани удирддаг байхгүй юу. Тэр компани нь хаашаа, хэрхэн хөрөнгө оруулахаа шийднэ. Энэ компани нь ХОС-н нийт дүнгийн 5 хувьтай тэнцэх хөрөнгийг өөрсдийн зүгээс хөрөнгө оруулдаг. Өөрөөр хэлбэл, эрсдэлээ хамтдаа үүрч байна гэсэн үг. Би танд нэг энгийн жишээ ярьж өгье.

Та өндөр уулын оргил руу авирч байна гэж бодъё. Таныг мэргэжлийн уулчид дагуулаад явахад тэд маш олон эрсдэлээс таныг сэргийлж чадна. Түүнээс гадна тэр хүн ч гэсэн өөрийн биеэрээ уул руу тантай хамт авирч байгаа нь чухал юм. Өөрөөр хэлбэл, амь болон амжилтаа тантай хувааж үүрч байна. Гэтэл зарим нэг зальт этгээд нь энэ уул руу та ингэж авир гэж хэлчхээд өөрөө дороос нь хараад сууж байдаг. Ийм хөрөнгө оруулагчтай огтхон ч хамтарч болохгүй.

Хөрөнгө оруулагч ах хүү: За ах нь маш сайн ойлголоо. Дүүдээ баярлалаа.


“Мандал Ирээдүйн Өсөлт” санд нэгдэх: www.mandalasset.mn

Хөрөнгө оруулалтын захиалга хийх: www.order.mibg.mn

Утсаар захиалга өгөх: 7272 9911

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.