Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

БАЙРШИЛ: Өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалт хийх 28 цэг

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 28 цэгт 16,574 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүдэд 44 багийн 314 эмч, ажилтан ажиллах юм.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавирусийн эсрэг вакцины I тунд 5,523, II тунд 4,743 буюу нийт 10,266 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа. Энэ өдөр 170 жирэмсэн эх, 12-15 насны 3,887, 16-17 насны 981 хүүхэд дархлаажуулалтад хамрагдав.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1,035,906 иргэн I тунд, 894,501 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2,672 жирэмсэн эх, 12-15 насны 30,133, 16-17 насны 17,739 хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгээд байгаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8