Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Голден Гоби Хөшигийн хөндийн "Чингис Хаан" олон улсын нисэх буудалд шинэ салбар дэлгүүрээ нээлээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 7 сарын 5
Сурталчилгаа

Үндэсний үйлдвэрлэгч, шоколадны Голден Гоби брэнд шинээр үйл ажиллагаагаа эхлүүлж буй Хөшигийн хөндий дэх олон улсын Чингис хаан нисэх буудалд Монгол амттаныг нэгтгэн худалдаалах өөрийн салбар дэлгүүрээ нээж, гадаад дотоодын аялагчдадаа өөрийн нэрийн шоколаднаас гадна Талх чихэр, Монос Хүнс, Тэсо, Пореко болон Михачи зөгийн бал зэрэг эх орны хүнсний томоохон үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнүүдийг салбар дэлгүүрээрээ худалдаалж  эхэллээ.

Тус брэндийг үйлдвэрлэгч Есөн од ХХК нь 2004 оноос эхлэн “Дэлхийн амтыг Монголдоо” уриатайгаар тасралтгүй 18 жил үйл ажиллагаа явуулж, 2020 оны Нийслэлийн тэргүүний татвар төлөгч хамт олноор шалгарсан ажилсаг хамт олон юм.

Есөн од ХХК нь 2017 оноос Япон улсад, 2018 оноос БНХАУ-д өөрийн бүтээгдэхүүнээ экспортоор гаргаж монгол шоколадны амтыг дэлхийд түгээж байна.

 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.