Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

2 өдрийн дотор ₮20 тэрбумыг “Мандал ирээдүйн өсөлт” сан босгоод байна. Хөрөнгө оруулалт татах ажил үргэлжилж байна

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 7 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Санхүүгийн Зохицуулах Хорооноос Монголын хамгийн том хөрөнгө оруулалтын сангийн эрхийг олгосон билээ. “Мандал Ирээдүйн Өсөлт” сан нь Хөрөнгийн бирж дээр анхдагч зах зээлийн арилжаагаа эхлээд ердөө 2 өдрийн дотор иргэд, Аж ахуй нэгж, хөрөнгө оруулагчдаас 20 тэрбум төгрөгийг босгосноор түүхэн дээд амжилт тогтоогоод байна.

Сүүлийн 20 жилийн хугацаанд хувьцааны анхдагч зах зээлийн арилжаанд ийм өндөр дүнгээр богино хугацаанд мөнгө татаж байгаагүй аж.

Мандал Ирээдүйн Өсөлт сан нь энэ хурдаараа зорилтот дүндээ хурдан хүрэхээр байна. Уг сан нь банк худалдан авах зорилготой бөгөөд өгөөж, өндөртэй үндэсний компанийг иргэддээ эзэмшүүлэх чин хүсэлтэй гэдгээ санг удирдаж буй менежментийн баг нь илэрхийлж байв. Учир нь Хонк Конг, Сингапурын хөрөнгө оруулагчид  Монголын банкнуудыг худалдан авах сонирхолтой байгааг “Банкны IPO” хэлэлцүүлэг дээр мэргэжлийн хүмүүс дурдаж байсан билээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.