Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Долдугаар сарын 9-н хүртэлх Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгүүдийг сэргээжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг

"Долдугаар сарын 9-н хүртэл хугацаанд Улаанбаатар-Сөүл, Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгүүд хойшлогдсон"

Монгол Улсад цар тахлын нөхцөл байдал хүндэрч, коронавируст халдварын тархалт эрчимтэй байгаа тул Улаанбаатар-Сөүл, Сөүл-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдүүлэхгүй байх шийдвэрийг БНСУ-ын талаас гаргажээ. 

Уг шийдвэр нь МИАТ ТӨХК болон "Korean Air" компанид үйлчлэх юм.

Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Солонгосын талаас долдугаар сарын 1-7-ны нислэгийг цуцлах, 9-н хүртэл нэмэлт хүсэлт хүлээн авахгүй байх шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл, долдугаар сарын 9-н хүртэлх Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгүүд хойшлогдож байна гэсэн үг. 

Манай улсын дотоодын нөхцөл байдлыг харгалзан Солонгосын тал хэзээнээс нислэг хүлээн авахаа шийдэх бөгөөд тухайн үед иргэдийг тасалбар авсан дарааллынх нь дагуу нислэгт хамруулна" гэлээ.