Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

YOYOSO брэндийн бүтээгдэхүүнүүд CU-ийн салбаруудаар борлуулагдаж эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 7 сарын 1
Сурталчилгаа

CU брэнд нь Улаанбаатар хот дахь 129 салбар дэлгүүрүүдэд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх жижиг дунд бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж, бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого явуулдаг бөгөөд энэ удаад “YOYOSO” брэндийн албан ёсны борлуулагч “Иоиосо Монголиа” ХХК-тай хамтын ажиллагаа эхлүүлээд байна.

 

Yoyoso брэнд нь олон улсын алдартай брэнд бөгөөд эрүүл мэнд, гоо сайхан, хүүхдийн тоглоом, бичиг хэргийн бүтээгдэхүүн, дагалдах хэрэгслүүдийг орчин үеийн хэв маягт нийцүүлэн минимал загвартайгаар зохион бүтээдэг ба 40 орны 300 хотод 1,000 гаруй салбар дэлгүүртэй үйл ажиллагаа явуулдаг. Сар болгон шинээр нэмэгддэг 300-500 бараа бүтээгдэхүүнийг Норвеги, Дани, Финланд, Швед зэрэг Скандинав орнуудын дизайнерууд зохион бүтээдэгээрээ онцлогтой.

“YOYOSO” брэндийн Монгол дахь албан ёсны түнш компани нь CU брэндтэй хамтран ажиллаж CU-ийн 10 салбар дэлгүүрээр дамжуулан хүүхдийн тоглоом, гоо сайхан, гоёл чимэглэл, гэр ахуйн бүтээгдэхүүн, дижитал хэрэгсэл, улирлын чанартай бараа бүтээгдэхүүн зэрэг 170 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хамгийн ойроос санал болгож байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.