Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Бүх сорьц ирж дуусаагүй, Монгол Улсад дельта хувилбар бүртгэгдсэн эсэхийг баталгаажуулж байж зарлана"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

​Монголд коронавирусийн альфа, дельта хувилбар бүртгэгдсэн гэх мэдээлэл гараад байна.

Энэ талаар УОК-ын эх сурвалж "Бүх сорьцын хариу ирж дуусаагүй, Монгол Улсад дельта хувилбар орж ирсэн эсэх нь эцэслэгдээгүй. Баталгаажуулж байж олон нийтэд зарлана" хэмээн хэллээ.

Харин Засгийн газрын албан мэдээлэлд "Олон улсад ялангуяа, манай хөрш ОХУ-д коронавируст халдварыг үүсгэгч альфа, бетта, дельта, БНХАУ-д альфа, бетта, гамма хувилбарын вирус бүртгэгдэж байна" хэмээн дурджээ.

Энэ талаар Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч "Дельта хувилбар бүртгэгдсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. Харин альфагийн тухайд, коронавирус анх Уханьд гарснаас арай өөр хувилбартай болсон талаар өмнө нь мэдээлж байсан. Сайн мэдэхгүй байгаа тул тодруулж байж эргээд мэдээлнэ" хэмээв.

"Коронавирусийн генийн дарааллыг судлах шинжилгээг өргөн дэлгэр хийх боломжгүй учраас сүүлийн гурван сараас хойш гарсан тохиолдлуудаас 50 сорьцыг тавдугаар сарын 26-нд Япон улс руу чартер нислэгээр явуулсан.

Одоо хариуг хүлээж, гурван сараас хойших энэ тохиолдлуудад ямар хувьсал, өөрчлөлт гарсныг тодорхойлох судалгаанууд хийгдэж байгаа. Манай улсад энэ шинжилгээг хийхээр төлөвлөж буй ч цаг хугацааны хувьд хоцорч байна" хэмээн ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр мэдээлж байв.