Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Tapatrip: Аялал жуулчлалын платформ 3.5 сая долларын хөрөнгө оруулалт татлаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 6 сарын 30
Сурталчилгаа

Tapatrip: Олон улсын нислэг, зочид буудал, аялал захиалгын нэгдсэн платформ нээлтээ хийгээд тун удаагүй байгаа билээ.

Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж буй энэ үед дотоодын хөрөнгө оруулагчдаас 3.5 сая ам.долларын /10+ тэрбум/ эхлэл хөрөнгө оруулалт татаж чадсан таатай мэдээг үүгээр дуулгаж байна. Энэхүү хөрөнгө оруулалт нь аялал жуулчлал, мөн мэдээллийн технологийн компаниудад урьд өмнө нь хийгдэж байгаагүй дотоодын хамгийн том хөрөнгө оруулалтад тооцогдож байна.

 

Тус хөрөнгө оруулалтын талаар компанийн гүйцэтгэх захирал З.Батгэрэл хэлэхдээ:

Aялал жуулчлалын салбарт бид дэлхийд өрсөлдөх зорилготой ажиллаж буй. Ойрын гурван жилд багтааж 50 гаруй улсад үйл ажиллагаагаа хүргэнэ гэсэн төлөвлөгөөтэй. Энэхүү хөрөнгө оруулалтыг бид технологи судалгаагаа тасралтгүй сайжруулах мөн дэлхийн бусад улсуудад  бизнес үйл ажиллагаагаа тэлэхэд зарцуулах юм. Энэхүү хөрөнгө оруулалтын мэдээ нь гадны томоохон хөрөнгө оруулагчдад монгол улсаас төрж буй технологийн салбарын стартап уудыг сонирхох сонирхлыг улам нэмэгдүүлж байна. Дэлхийн тэргүүлэх хөрөнгө оруулалтын томоохон фирмүүд ч биднийг эхнээсээ сонирхож яриа хэлцэл хийх сонирхолоо илэрхийлж эхлээд байна.  Цаашлаад бид олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох зорилгынхоо нэг шатыг ийнхүү давж байна.  

 

“Тапатрип” нь олон улсын зах зээлд технологийн дэвшлийг аялал жуулчлалтай хослуулсан Онлайн аялалын платформ бөгөөд хамгийн хямд үнэ, чанартай аялалын төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэх зорилготой байгууллага болно. Tapatrip платформд 195 улсын 900 гаруй авиа компани, 1 сая гаруй зочид буудал, 100 гаруй мянган аяллын тусгай хөтөлбөр байршаад байгаа бөгөөд  Хятад, Англи, Хонг Конг, Тайвань зэрэг дөрвөн улсад аль хэдийнээ салбараа нээж Монгол, Англи, Хятад гэсэн гурван хэлээр үйлчилгээгээ хүргэж эхлээд байна.

 
 
Тапатрип компанийн хамт олон

Гадаад явахад гадны үйлчилгээ хэрэггүй боллоо. Дэлхийг нээцгээе.

Тапатрипын нээлтийн мэдээг дараах линкээр орж үзнэ үү: https://ikon.mn/n/29gr

Аппликейшн татах:

Салбарууд:

  1. VIP салбар Хаяг: ХУД, Ривер Гарден, 308
  2. Ордон салбар Хаяг: СБД, 8-р хороо, Сан Бизнес төв, 8 давхарт

Холбоо барих:

Утас: 7515 4444
Viber, WhatsApp, WeChat : 8515 4444
E-mail: crm@tapatrip.com

Сошиал хаяг:

Facebook: https://www.facebook.com/TapaTripTravelAgency
LinkedIn: https://www.linkedin.com/company/tapatrip

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.