Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт 1,519, орон нутагт 909, эмнэлгээс шалтгаалах 3, зөөвөрлөгдсөн 1 тохиолдол батлагдаж, 13 хүн нас барлаа

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын хэмжээнд коронавируст халдварыг илрүүлэхээр хийгдсэн PCR шинжилгээний хариуг танилцуулж байна. 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 10,439 хүнд PCR шинжилгээ хийлээ. Ингэхэд 2,432 шинэ тохиолдол илэрч, нийт тохиолдлын тоо өссөн дүнгээр 109,694 болж байна.

Батлагдсан тохиолдлуудыг тодруулбал,

  • дотоодын халдвар 2,428,
  • эмнэлгээс шалтгаалах гурав,
  • зөөвөрлөгдсөн нэг тохиолдол илэрсэн.

Дотоодын халдварын 1,519 нь нийслэл хотод батлагдсан бол 909 нь орон нутагт илэрлээ. Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар нийт 86,609 тохиолдол батлагдаад буй нь улсын хэмжээнд илэрсэн нийт халдварын тохиолдлын 78.9 хувийг эзэлж байна. 

Харин 1,207 хүн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарлаа. Ингэснээр 69,958 иргэн COVID-19 өвчин тусаад бүрэн эдгэрэв.

Харамсалтай нь 13 хүн COVID-19 өвчний улмаас нар барлаа" гэлээ.

757 жирэмсэн эх, 2,454 хүүхэд коронавируст халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Мөн уг халдварын улмаас 14,138 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 

Хэвтэн эмчлүүлж буй иргэдийг биеийн байдлаар нь ангилбал

  • хөнгөн 9,450
  • хүндэвтэр 3,352
  • хүнд 1,095
  • маш хүнд 241 иргэн эмчлүүлж байгаа юм.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Улсын хэмжээнд дэлгэсэн орны ачаалал бүрэн дүүрсэн. Зарим газарт нэмэлтээр ор дэлгэж байгаа. Иймд иргэд өвдөхгүй байхын тулд хичээж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлах, хариуцлагатай байх нь чухал.

Сүүлийн долоо хоногт жирэмсэн эх олноор өвдсөн. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 757 нь жирэмсэн эх, 2,454 нь хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. 

Өөрөөр хэлбэл, дархлаажуулалтад хамрагдаагүй бүлгийнхэн өвчлөл магадлал маш өндөр байна" гэв.

ВИДЕО:

https://fb.watch/6nFtwWjeQ1/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.