Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын цэгүүд ӨНӨӨДӨР АЖИЛЛАХГҮЙ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр ажиллахгүй гэдгийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Дархлаажуулалтын цэгүүд маргаашаас хэвийн ажиллах юм. 

Нийслэлийн хэмжээнд өчигдөр

  • I тунд 844,
  • II тунд 807, нийт 1,651 иргэнийг дархлаажуулалтад хамрагдсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 103.1 хувь буюу 982,894 нь I тунд, 91.1 хувь буюу 868,360 нь II тунд хамрагдаад байгаа юм. Мөн нийт 1,646 (13.8 хувь) жирэмсэн эх, 16-17 насны 10,691 (31.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тунг хийлгээд байна.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс