Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Цагаан хад суурьшлын бүсэд маргаашаас долдугаар сарын 6-н хүртэл ТЭГ ЗОГСОЛТ хийх шийдвэр гарчээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад суурьшлын бүсэд зургаадугаар сарын 24-ний 06:00 цагаас долдугаар сарын 6-ны 06:00 цаг хүртэл "ТЭГ" зогсолт хийх тухай Ханбогд сумын Засаг даргын А/205 тоот захирамж гарчээ.

Энэ хугацаанд аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн үйл ажиллагааг бүрэн зогсоож, орох гарах хөдөлгөөнийг хязгаарлах аж. "Тэг" зогсолт хийж байгаатай холбогдуулан халдварын тохиолдлын ойрын болон дам хавьтлыг тогтоож, тусгаарлалтад бүрэн авч, халдвар нэмж тархахаас урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах юм байна.

Өмнөговь аймгийн Онцгой комиссын мэдээлснээр өнөөдөр Цагаан хад суурьшлын бүсэд коронавируст халдварын 11 тохиолдол шинээр бүртгэгдсэн юм. 

 

Эх сурвалж: Өмнөговь аймгийн Онцгой комисс