Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

RE/MAX Mongolia бүс Үндэсний Статистикийн Хороотой хамтран орон сууцны үнийн мэдээллийг хүргэнэ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 6 сарын 22
Сурталчилгаа

RE/MAX Mongolia нь 2015 оноос хойш үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын франчайз үйлчилгээг явуулж эхэлснээс хойш өдгөө 56 брокер оффис, 1,000 гаруй агенттайгаар үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа ба сар бүр 1000 гаруй үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулдаг байна.

Үндэсний Статистикийн Хорооны тамгын газрын дарга Б.Лхагва болон RE/MAX Mongolia бүсийн мастер франчайз эзэмшигч Б.Бүжинлхам нар хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Уг гэрээний хүрээнд RE/MAX Mongolia нь Орон сууцны үнийн индексийн тооцоонд ашиглагдах дата мэдээллээр хангах ба Үндэсний Статистикийн Хороо нь дата мэдээллийг боловсруулж, тооцоолол хийн олон нийтэд хүргэх, зах зээл дээр орон сууцны үнийг бодитоор тогтоох, хэрэглэгчдэдээ зах зээлийн талаарх мэдээллийг хүргэж ажиллахаар хамтын ажиллагаагаа эхлүүллээ.

 

Үндэсний Статистикийн Хороо нь Орон сууцны үнийн индексийг улирал бүр олон нийтэд танилцуулдаг бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд мэдээний давтамжийг богиносгох, түүврийн хэмжээг нэмэгдүүлэх, үзүүлэлтүүдийг олон болгох, чанарыг сайжруулах боломжтой болохоороо давуу талтай юм. Монгол банк, Үндэсний статистикийн хороо, РЕМАКС Мongolia бүс гурвалсан нууцлалын гэрээг байгуулсан бөгөөд Ремакс өөрийн датаг нийлүүлсэнээр зах зээл дээр бодит үнийн мэдээллийг хэрэглэгчдэдээ хүргэх боломжтой боллоо.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.