2021/08/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.16₮
B30
УЛААНБААТАР
20°
|
11°
B30
УЛААНБААТАР
25°
|
10°
B30
УЛААНБААТАР
29°
|
13°
18:00
S30
17°
19:00
S30
16°
20:00
S30
15°
21:00
S26
14°
22:00
S26
13°
23:00
S26
12°
00:00
S26
11°
01:00
S26
10°
02:00
S26
03:00
S29
04:00
S29
05:00
S29

Код бичих охидын хөтөлбөр нээлтээ хийлээ

ikon.mn
2021 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийн санаачилсан “Код бичих охидын хөтөлбөр” өнөөдөр /2021.06.18/ нээлтээ хийлээ.

Хөтөлбөрт нийт 2100 гаруй охин Монгол орны өнцөг булан бүрээс бүртгүүлснээс 21 аймаг 9 дүүргээс 30 охин шалгарсан юм. Эдгээр 30 охин ирэх найман долоо хоногийн туршид веб хөгжүүлэгч болоход шаардагдах үндсэн чадварыг олж авах бөгөөд алгоритм ба кодчилол, веб, мобайл программуудыг эзэмшиж, сурсан мэдсэн зүйлийнхээ дагуу эх загвар бүтээх юм.

Тус хөтөлбөрийн сургалтыг БШУЯ болон МУИС-ийн эрдэмтэн, багш нар хариуцан ажиллаж байгаа бол Хаан банк сан, Голомт банк, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК, Faro сургалтын төв, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо, Goldman Sachs зэрэг байгуулагууд мэдээллийн технологийн салбар дахь хүний нөөцийг бэлдэх,тэр дундаа эмэгтэй программ хангамжийн инженерүүдийг олноор бий болгох зорилгынхоо хүрээнд хамтарч ажиллаж байна. Харин УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, УИХ-ын Х.Ганхуяг нар сонгогдсон тойргийнхоо охидын боловсролд анхаарал хандуулж, дээрх хөтөлбөрт хамрагдахад нь дэмжлэг үзүүллээ.

XXI зуунд бичиг үсэг тайлагдсан байдлыг код хэмээн дэлхий нийтээрээ үзэх болсон энэ үед технологийн зөвхөн хэрэглэгч байх биш тухайн технолои хэрхэн ажилладаг талаар ойлголттой байх нь бүх салбарт өрсөлдөх чадварыг эрс дээшлүүлж байгааг дэлхий нийт онцолж байна. Өөрөөр хэлбэл, хуульч, эмч, улстөрчид бүгд алгоритм гэж юу болохыг мэддэг, интернэт хэрхэн ажилладаг талаар ойлголттой байх шаардлага тулгарч байна. Иймээс компьютерийн шинжлэх ухааныг хүүхдэд багаас нь заах нь чухал гэдгийг хөгжингүй орнууд анхаарч, ажил хэрэг болгож эхэлжээ.

Харин манай улсад Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “Код бичих охидын хөтөлбөр"-ийг санаачилж, ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид, тэр дундаа охидод код бичих боловсрол олгох замаар бүс нутгийн тоон хуваагдлыг арилгах, салбарын жендерийн тэгш бус байдлыг бууруулах, салбарын хүний нөөц, тэр дундаа эмэгтэй программ хангамжийн инженерүүдийг бэлдэх, технологийн салбарт хөдөө орон нутгийн охид, бүсгүйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхээр зорьж байгаа билээ.

Код бичих сурснаар хүүхэд цэгцтэй логиктой сэтгэх, томоохон асуудлыг задалж үе шаттайгаар шийдвэрлэх, бүтээлч сэтгэлгээтэй болох томоохон ач холбогдолтой ажээ.

 

x