Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энх-Амгалан: Хичээлийн хоцрогдолд орсон 174 мянган хүүхдэд тусгайлсан зорилтот арга хэмжээ явуулна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан боловсролын асуудлаар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо 12 мянга. Хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хамруулан сургана.

80 сургууль, 80 цэцэрлэгийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургахад дэмжлэг үзүүлэх сургалтын хэрэгслээр хангасан. Цаашид 140 сургууль, 140 цэцэрлэгийг энэ чиглэлээр нэмнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг үеийнхэнтэй нь хамт сургах тал дээр анхаарна. Гэрээр байгаа, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байна. Тухайн хүүхдүүдэд явуулын багш ажиллуулах асуудал байж болно гэж үзэж байгаа.

Сонсголын болон харааны бэрхшээлтэй, аутизмтай 1,200 орчим хүүхэд бий. Тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгийн хүрээнд эдгээр хүүхдүүдийг сургана.

Хичээлийн хоцрогдол маш их үүссэн. 2022 оны хичээлийн жилийн хамгийн том зорилт бол хичээлийн хоцрогдолд орсон 174 мянган хүүхдэд тусгайлсан зорилтот арга хэмжээ явуулна. 

Боловсролын бүх түвшинд нийтээр нь хичээлийн хоцрогдлыг нөхөх үндэсний хөтөлбөрийг Засгийн газраар батлуулсан. Энэ хөтөлбөр нь гурван жилийн хугацаанд хэрэгжинэ" гэлээ. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/759281824739812