Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн мөнгөний нэмэгдэл болон бусад хөнгөлөлтийг үргэлжлүүлэн олгох боломжийг ҮАБЗ-өөр хэлэлцэнэ

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор Засгийн газраас шат дараатай авсан арга хэмжээний зарим хэсэг болох хүүхдийн мөнгөний нэмэгдэл, ус, цахилгаан, дулааны төлбөрийг төрөөс даах арга хэмжээ энэ оны долдугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ. 

Уг хөнгөлөлт, арга хэмжээг долдугаар сарын 1-нээс зогсоох гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр мэдэгдсэн. 

Тэгвэл өнөөдөр бүрэн эрх нь баталгаажсан шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөмөгцөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж дээрх хөнгөлөлт, халамжийг үргэлжлүүлэх эсэх асуудлыг хэлэлцэхээ мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, төсвийн тодотгол хийж, хүүхдийн 100 мянга болон бусад хөнгөлөлтийг үргэлжүүлэх боломжийн талаар хэлэлцэхээр болсон байна. 

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл, олон нийттэй харилцах хэлстийн дарга Ц.Ганзориг "Долдугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгөний нэмэгдэл болон бусад хөнгөлөлтийг зогсооно гэдэг нь буруу ташаа мэдээлэл" гэв. 

ВИДЕО ҮЗЭХ: 

https://fb.watch/63aHErQ_bz/