Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Энхбатыг Хан-Уул дүүргийн сонгогчдын 37.1% нь дэмжжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүн мэдээ нэгтгэгдэж дуусаж байна.

Энэ удаагийн сонгуульд улс төрийн шинэ хүчин болох "Зөв ХҮН электорат" эвслээс Д.Энхбат нэр дэвшсэн. Түүнийг санал хураалтын урьдчилсан дүнгээр аль аймаг, дүүрэгт хамгийн их болон бага санал авсныг танилцуулж байна. 

Нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг болох Баянзүрх дүүрэгт сонгогчдын нэрийн жагсаалтад 230,458 хүн бүртгүүлснээс 139,679 буюу 60.6 хувь нь санал хураалтад оролцсон байна. Тэдний 42,414 нь Д.Энхбатыг Ерөнхийлөгчөөр сонгохыг дэмжсэн нь түүний авсан хамгийн олон санал юм. Хувьчилж тооцвол, Хан-Уул дүүргийн сонгогчдын 37.1% нь Д.Энхбатад саналаа өгсөн нь түүний хувьд хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна.

Харин тэрбээр Багахангай дүүрэгт хамгийн бага буюу 155 хүний санал авсан байна. Тус дүүрэгт сонгогчдын нэрийн жагсаалтад 2,726 хүн бүртгэгдсэнээс 1,767 нь санал хураалтад оролцсон аж. 

Одоогийн байдлаар зарим аймгийн хэсгийн хороодын дүн мэдээ хараахан нэгтгэгдэж дуусаагүй байна. Урьдчилсан дүнгээр Орхон аймагт нийт сонгогчдын 21.6 хувь буюу 7,962 сонгогчийн саналыг авсан нь орон нутаг дахь хамгийн олон санал болж байна. 

Эсрэгээрээ Говьсүмбэр аймагт хамгийн цөөн буюу 846 сонгогчийн санал авчээ.