Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт 989, орон нутагт 198, эмнэлгээс шалтгаалах болон зөөвөрлөгдсөн тохиолдол тус бүр нэг бүртгэгдэж, 13 хүн нас баржээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өнгөрсөн хоногт коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээний хариуг танилцуулав.

Тэрбээр "Сүүлийн хоногт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,000 гаруй хүний сорьцод шинжилгээ хийхэд 1,189 хүнээс халдвар илэрлээ.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо 62,585 болж нэмэгдэв.

Шинээр илэрсэн 1,189 тохиолдлыг дотор нь ангилж үзвэл:

  • Эмнэлгээс шалтгаалах халдвар нэг,
  • Гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол нэг,
  • Дотоодын халдвар 1,187 бүртгэгдэв.

Дотоодын халдварын,

  • 989 нь Улаанбаатар хотод
  • 198 нь орон нутагт илэрчээ.

Цар тахал гарснаас хойш өнөөдөр орон нутагт нэг хоногийн дотор илэрсэн хамгийн олон тохиолдол шинээр илрэв.

Орон нутагт бүртгэгдсэн халдварууд /аймаг тус бүрээр/

 

Одоогоор Улаанбаатар хотод нийт 55,409 тохиолдол, орон нутагт 6,448 тохиолдол тус тус бүртгэгдээд байгаа юм.

Харин зөөвөрлөгдсөн тохиолдлын хувьд өнгөрсөн өдөр Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдийн дундаас нэг халдвар батлагджээ.

Мөн хугацаанд 829 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 52,812 боллоо.

Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 5,096 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн – 2,755
  • Хүндэвтэр – 1,741
  • Хүнд - 474
  • Маш хүнд - 126 хүн байна.

Түүнчлэн өнгөрсөн хоногт 47- 91 насны 13 хүн хүн уг өвчний хүндрэлээр эндлээ. Нас барсан иргэд бүгд Улаанбаатар хотын голомтоос халдвар аваад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Цар тахлын улмаас нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1257398634774174

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.