Уншиж байна ...
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Сүхбаатар: Хотын шинэчлэл төслийн хүрээнд 20 эко хороолол барих ажлыг энэ оноос эхлүүлнэ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 5 сарын 28
iKon.MN
 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. 

Энэ үеэр "НОСК" ОНӨААТҮГ-ын дарга Б.Сүхбаатар Хотын шинэчлэл төслийн талаар танилцуулга хийв. 

Тэрбээр "Хотын шинэчлэл төсөл хэрэгжинэ. Орлогод нийцсэн Ногоон орон сууц баригдана. Алсын хараа 2050 хөтөлбөрт заасны дагуу эдгээр хөтөлбөр явагдаж байгаа. Орлогод нийцнэ гэдгийг хямдхан орон сууц гэж буруу ойлгоод байдаг. Тухайн өрхийн боломжид тааруулаад орон сууцтай болох нөхцөлөөр хангана.

Ногоон орон сууцны төсөл өмнө нь Улаанбаатар хотод хэрэгжиж байгаагүй бөгөөд байгальд ээлтэй, хэрэглээний зардлыг бууруулна. Энэ удаагийн орон сууцны хөтөлбөрт 15 хувь нь халамжийн, 55 хувь нь орлогод нийцэх буюу түрээслээд өмчлөх, ипотекийн зээл гэх мэтчилэн төлөвлөгдсөн. Үлдсэн 30 хувь нь зах зээлд борлуулагдана. Магадгүй эдгээр орон сууц нь өндөр үнэтэй байна.

Тухайн төсөл нь таван үе шаттай бөгөөд нийт 20 эко хороолол барих юм. 

  • 2021-2024 онд 10 га талбайд хоёр эко хороолол,
  • 2023-2025 онд 40 га талбайд 8 эко хороолол, /2, 3-р үе/
  • 2024-2027 онд 50 га 10 эко хороолол барина. /4, 5-р үе/ 

2022 онд эхлүүлэх ёстой төсөл энэ жил эхэлж байгаа. Зураг төслийн ажил дуусаад сонгон шалгаруулалт зарлагдахад бэлэн болсон. Азийн хөгжлийн банкнаас 80, Уур амьсгалын ногоон сангаас /УАНС/ 95 сая ам.доллар авна. Өндөр технологийн сангаас 3 сая ам.доллар, УАНС-аас 50 сая ам.долларын буцалтгүй тусламж авч байгаа.

Нийслэлийн ЗДТГ 35 сая ам.долларыг хариуцна. Энэ төслийн хүрээнд нийт 570 сая ам.доллар босгоно. Баянхошуу дэд төвийн хувьд нийт 5.6 га газрыг чөлөөлж бэлэн болгосон" гэлээ. 

ВИДЕО:

https://www.facebook.com/mongolulsiinzasgiingazar/videos/600033157623221