Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсангүй

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг
parliament.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:16 2021/05/20

Үргэлжлүүлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлуулахаар холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

16:13 2021/05/20

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэдэг байнгын хорооны дүгнэлтийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. 

Санал хураалтад оролцсон гишүүдийн 86.4 хувийн саналаар хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй. 

16:00 2021/05/20

ШУУД ҮЗЭХ:

https://fb.watch/5BMCiCJePr/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Санжмятав: УИХ баталсан хуультайгаа танилцах, хориг тавих хугацааг Ерөнхийлөгчид олгох ёстой байсан. Үүнийг Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдсан халдлага гэж үзэж байна.

Би парламентад гурван удаа сонсогдсоны хувьд МАН яаж тоглодог вэ гэдгийг мэднэ. Үндсэн хуулийн цэцээ хоёр хуваагаад, Дээд шүүхээ элэг доог болчихлоо энэ парламент. Эргэдэг л хорвоо. Та нар 2024 оны сонгуулийн дараа цусаар уйлсан ч нөхөхөөргүй эмгэнэлтэй алхмуудыг хийж байна. МАН 100 жилийн ойгоо төрийн гурван өндөрлөгтэй тэмдэглэх биз. Гэхдээ 100 жил ч нөхөж чадахааргүй эмгэнэлтэй байдалд хүрэх гээд байна. Их хүчиндэж байгаад өндрөөс унах хэцүү байдаг юм шүү.

15:30 2021/05/20

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр батлагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эсэхийг тодруулъя.

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт: Хориг тавихаар хууль түдгэлзэх үү гэж асууж байна гэж ойлголоо. Хуулийн үйлчлэх хугацаа эхлээгүй байх үед хорих тавьчихвал түр түдгэлзэнэ. Гэхдээ энэ зохицуулалт ашиглагдаж байгаа юм билээ.

Хууль үйлчлээд эхэлснээс хойш хориг тавьсан тохиолдол нэлээд олон байдаг. Тэр тохиолдолд хуулийн үйлчлэл зогсдоггүй.

Энэ хүрээнд үзвэл дөрөвдүгээр сарын 29-ний өдөр хуулийг баталсан. Дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс үйлчилж эхлэхээр баталсан. Хориг тавдугаар сарын 6-нд тавигдсан. Тиймээс хуулийн үйлчлэл зогсохгүй.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир: Ерөнхийлөгчийн хориг бол УИХ-ын баталсан хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө алдаа гарсан бол засаж залруулах боломж олгож, УИХ-ыг хянаж байгаа хэлбэр юм. Хоригийг эргээд УИХ хэлэлцэж байгаад нь үүний үндсэн  зарчим оршдог. Хуулийн дагуу УИХ-ын баталсан хуулийг ёсчилж ирүүлснээс хойш таван хоногийн дотор Ерөнхийлөгч хориг тавина гэдэг заалт бий. Ерөнхийлөгчийн хоригийг авсан, аваагүйгээс хойш хууль хүчин төгөлдөр үйлчилнэ. Гэтэл өнөөдрийн болоод байгаа үйл явцыг Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлаад байгаа.

Тэгэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль хориг тавьснаас хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд түр түдгэлзсэн байгаа.

15:02 2021/05/20

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна

Үндсэн хуулийн цэцээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэснээр өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй болсон билээ. УИХ цэцийн дүгнэлтийг хүлээн авч, уг хуульд өөрчлөлт оруулан баталсан. 

Ийнхүү өөрчлөлт оруулсан хуульд Ерөнхийлөгч Х.Баттулга бүхэлд нь хориг тавьсан юм. Төрийн байгуулалт болон Хууль зүйн байнгын хороодоор хоригийг хэлэлцээд хүлээн авах боломжгүй гэж үзсэн юм. 

09:54 2021/05/20

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. 

Өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;
  • Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
  • Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын 5 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.