Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

4 цагийн турш Австралийн их, дээд болон хэлний сургуулиудаар аялаарай

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 5 сарын 20
Сурталчилгаа
Зураг зураг
  • Та Австралид сурмаар байна уу?
  • Та нэг дор 81 их, дээд болон хэлний сургуулиудын мэдээлэлтэй танилцмаар байна уу?
  • Дээрх сургуулиудын элсэлт хариуцсан хүмүүстэй нь холбогдож, хүссэн асуултандаа хариулт авмаар байна уу?

Энэ сарын 6-нд бүртгэлээ эхэлсэн “Австралийн Боловсролын Үзэсгэлэн Яармаг 2021” нөгөөдөр буюу 5 дугаар сарын 22-ны Бямба гарагт цахимаар зохион байгуулагдана. Арга хэмжээнд бүртгүүлж, оролцохыг хүсч байвал ЭНД дарна уу. Таны бүртгүүлсэн и-мэйл хаягаар үзэсгэлэнд хэрхэн нэвтрэх заавар очих болно. Энэ вэбсайт Монгол хэл дээр бүтээгдсэнээс гадна арга хэмжээнд оролцож буй зарим сургуулиуд Монгол дахь төлөөлөгчдөө оролцуулж байгаа болохоор хэлний бэрхшээл үүснэ гэж санаа зовох хэрэггүй.

Монгол Улс дах Австралийн Худалдааны хөрөнгө оруулалт төлөөлөгчийн газраас 9 дэх жилдээ зохион байгуулж байгаа энэ арга хэмжээ үнэ төлбөргүй бөгөөд 5 дугаар сарын 22-ны Бямба гарагт 12 цагаас 16 цагийн хооронд нийт 4 цаг үргэжилнэ.

Энэ удаагийн арга хэмжээнд нийт 81 их, дээд, дунд сургууль, хэлний сургуулиуд оролцохоос гадна Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн төлөөлөгчид оролцож таны сонирхсон бүх асуултанд хариулах болно. Оролцох сургуулиуд болон байгууллагуудын мэдээллийг ЭНД дарж авна уу.

Боловсролын чанараараа дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох Австрали улс гадаад оюутнуудын тоогоор дэлхийд гуравдугаарт ордог бөгөөд оюутнуудад хамгийн таатай гэж үнэлэгдсэн 7 хот Австралид бий.

Австралийн их сургуулиийн 95 хувь нь дэлхийн ТОП их сургуулиуд, 7 их сургууль дэлхийн шилдэг 100 их сургуулийн тоонд багтдаг.

Австралийн боловсролын чанар дэлхийд танигдсан учир төгсөгчдөд нь ажлын байр бэлэн байдаг. Төгсөгчид нь ажилд орох үзүүлэлтээрээ Австралийн 8 их сургууль дэлхийн топ 100 их сургуулиудын эгнээнд багтдаг.

Суралцах чиглэлийг өөрт тохируулан танхимийн болон онлайн хэлбэрийг сонгох боломжтой мянга гаруй хөтөлбөрөөс сонгон суралцаж боломжтой Австрали улсад одоогийн байдлаар 6000 гаруй Монгол оюутан суралцаж байна. Хэрэв та дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх боловсрол эзэмшиж, ирээдүйгээ баталгаажуулахыг хүсч, төлөвлөдөг бол “Австралийн Боловсролын Үзэсгэлэн Яармаг 2021” танд хэрэгтэй мэдээллийг нэг дороос олж авч, зөв сонголт хийхэд туслах болно. ЭНД дарж бүртгүүлээрэй.

Арга хэмжээ нь дүрс бичлэгт бичигдэж үлдэхгүй бөгөөд дараагийн үзэсгэлэн яармаг жилийн дараа болох тул бүү хоцроорой гэж зөвлөх байна.

Танд амжилт хүсье!

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.