Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Боловсролын салбарт шинэчлэл хийсэн 1 жил

ikon.mn
2021 оны 5 сарын 17
iKon.MN

Монгол улсын түлхүүр чиглэлүүдийн нэг болох боловсролын салбар маань сүүлийн нэг жилийн хугацаанд технологийн тусламжтайгаар хурдтай өөрчлөгдөж байна. Өмнө нь Монголын өнцөг булан бүрд байсан залууст гадаадад сурах, чанартай мэргэжлийн багшаар хүссэн хэлнийхээ хичээлийг заалгах нөөц боломж хангалттай байсангүй. Түүнчлэн хүндэлдэг алдартнаасаа гол ур чадварыг нь интернет, орон зай хамааралгүй технологийн тусламжтайгаар сурах аргачлал хүмүүсийн дунд төдийлөн тогтоогүй байлаа. Тиймээс боловсролын салбарт өөрчлөлт хийх зорилго дээр огтлолцсон залуус TomYo хэмээх нэрийг бүтээж, Монгол залуусын Дэлхийд хүрэх томьёо нь болъё гэж шийдсэн юм.

TomYo нь тэгш бус боловсролыг арилгаж, Монголын залуусыг Дэлхийд хүргэх бүх нөөцөөр нь хангах зорилготойгоор 2020 оны 5 сард нээлтээ хийсэн технологийн компани юм. Өдгөө TomYo аппаараа дамжуулан 1,000,000 гаруй залууст гадаадад сурах, ур чадвараа ахиулах талаар мэдээлэл хүргэж, 170,000 хэрэглэгчтэй болж чаджээ. Ийм үр дүнд ердөө нэг жилийн дотор хүрэхийн тулд олон улсад сурч, ажилладаг 250 гаруй залуус тусалж, Монголын томоохон 20 гаруй байгууллагууд хамтарч ажилласан юм.

 

Одоогоор TomYo апп нь танд World, Skills, Class гэсэн 3 хэсгээр мэдлэг олгох бөгөөд таны үсрэнгүй хөгжих талбар болохоор хөгжүүлэгдэж байна.

  • World: Таныг гадаадад сурахад шаардагдах бүх нөөцөөр хангах болно. Хэлний хичээл, тест, ментор, их сургууль, тэтгэлэг гээд бүгд энд бий
  • Skills: Таны хүссэн салбар чиглэлийн нарийн ур чадварыг заах болно. Бүхий л мэргэжлийн түвшний хичээлийг энэ хэсгээс үзэх боломжтой
  • Class: Танд хөгжилтэй байдлаар сурах боломжийг санал болгоно. Асуултад хариулж бусадтай өрсөлдөж өөрийгөө хөгжүүлэх хэсэг. Одоогоор ЭЕШ-д бэлдэх боломжтой байгаа.

Ийнхүү TomYo апп нь сүүлийн нэг жилийн хугацаанд Монгол залуусын үсрэнгүй хөгжих талбар болохоор хөгжүүлэгдэж ирсэн юм. Цаашдаа нийт залуустаа зориулсан тэтгэлэгт хөтөлбөр, бусад томоохон сургалт арга хэмжээг хийхээр төлөвлөж байна. Тиймээс бидэнтэй холбоотой мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл энд дараарай.

Апп татах: bit.ly/tomyo_app

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.